Хайрын баяраар топ О.Ариунзул, Дуучин Б.Амархүү нар хамтран тоглолт хийсэн билээ. Тоглолтод болж өнгөрсөн даруйд "Б.Амархүү эхнэрээ ингэж онигоонд оруулав" гэх мэдээлэл шар хэвлэлийн хуудаснаа түгэж эхэлсэн.

Тэгвэл О.Ариунзул “Хоёрдугаар сарын 12. “Cool Love Concert” хайртыгаа болон гайхалтай амьд хөгжмийн “Fix” хамтлагтайгаа хамтраад үнэхээр мартагдахааргүй гэгээн дурсамжийг надад үлдээж чадсан.

Ер нь амьд хөгжимтэй, амьдаар дуулна гэдэг бол жинхэнэ чадвар шаарддаг юм билээ, дуучин хүнээс. Харин байнгын ам барьж дуулахыг дуучин гэхэд хэцүү болов уу. Миний хувьд, багаасаа дуулах дуртай. Гэхдээ дуучин болъё гэсэн амбиц надад байхгүй ч тодорхой хэмжээнд өөрийгөө дуулах авьяастай л гэж боддог. Бүр дуулж чаддаггүй солгой хоолойтой байсан бол хэзээ ч амьдаар, бүр амьд хөгжимтэй дуулахгүй байсан. Хүмүүс ч тэр дороо “Боль, яв, буу” гээд орилох байлгүй. Ээж маань, эгч бид хоёрыг цэцэрлэгт байхаас л дууны, жүжгийн, шүлгийн, загварын тэмцээн алгасалгүй л бүх урлагийн тэмцээнд өдөр шөнөгүй бэлдүүлж, хувцсыг минь өөрийн гараар урлаад л... Тийм ч учраас биш урлагт хайртай.

Мэргэжлийн туршлагатай дуучин биш учраас алдаа мэдээж байлгүй яахав. Гэхдээ энэ миний хувьд маш том дэвшил, бас зориг байлаа. Хамгийн гол нь тоглолтын дараа хүн бүр ирж баяр хүргэж, сэтгэл өндөр байгааг харах л надад гайхалтай байсан. Тэгэхээр хайртайгаа хамт ийм гайхалтай дурсамжийг үлдээж чадсандаа бид хоёрын сэтгэл маш өндөр байна аа” хэмээн өөрийн тайлбарыг хийлээ.

О.Ариун