Найз охиноосоо салаад над дээр ирнэ гэнэ
2016/02/20
Намайг ухаан ороход л манай өөдөөс харсан айлд надтай жацуу нэг банди байдаг байсан. Бид хоёр цэцэрлэгийн нэг анги, 10 жилд нэг ангид сурдаг байсан. Оюутан болоод өөрсдийнхөө хүссэн мэргэжлээр сураад 4-5 жил холбоо тасарсан. Тэгээд өнгөрсөн жил ажлынхантайгаа хоолонд орж байгаад тааралдсан юмаа. Дугаараа солилцаад, Фэйсбүүкээр найз болсон. Нэгнийх нь машин явахгүй өдөр хүргэж өгөд л өмнөх шигээ найзууд хэвээрээ байгаа.
Сүүлийн үед найз охиноосоо залхаад байна гээд надтай л байгаад байх санаатай болсон. Гэрт ирнэ. Би гэрт нь очно. Гэхдээ хэзээ ч юу ч болж байгаагүй. Найзууд л бол найзууд гэж боддог байсан. Орж гарахдаа орж гардаг л байсан.
Сүүлийн үед найз охиноо ярихаар авахгүй, смс бичихээр хариу өгөхгүй нэг хөндий болчихсон. Яагаад ингээд байгааг нь асуухаар надтай үерхэнэ гэж үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм яриад байдаг. Өчигдөр хамтдаа уугаад сууж байсан чинь найз охиноосоо залхаад, надтай үерхмээр байна гэх юм. Найз охинтойгоо 3-4 жил үерхэчихээд надтай байна гэж байгаа хүнд итгэх эсэхдээ эргэлзээд байна. Яавал дээр вэ?
Зочин · 2016/02/24
eregtei emegtei 2 hun hezeech sain naiz bna gej baidaggui yum ali neg ni setgel aldartsan baidagiimaa
Зочин · 2016/02/21
нэгч биш байхаа нэлээн хэд байлгүй
Зочин · 2016/02/21
argalj bgaad chamaig husah gej bn shtee hudalaa gevel neg husuulaad daraa ni haraldaa yavaadal ogno shtee
Зочин · 2016/02/20
1iig huursan bol 2iig ch huurna haha
lll · 2016/02/20
uerheed uzkuyudo