Эрх баригчдын төсөөлсөнг "доллар" давлаа
2016/02/22
Хоол ундны хомсдлоос болж хүн тураалд оржээ гэж сонсож байснаас "төгрөг" тураалд орж байна гэх үгийг сонсож явсангүй . Гэтэл сүүлийн саруудад "ноён ногоон" галзууртлаа өсч байна. Өнөөдрйин байдлаар монголбанк нэг доллар 2029 төгрөгтэй тэнцэхээр зарлажээ. Харин арилжааны банкууд 2021-2025 төгрөгөөр авч, 2031-2034 төгрөгөөр зарж байна.
Ийнхүү эдийн засгийн хямралтай цаг үед "ногоон" таргалж, төгрөг тураалд орж бид хол явахгүй бололтой. Ард иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлдөг хүч нь мэдээж "доллар". Учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үүнийг дагаад өсчихдөг бичигдээгүй хуультай. Тэгсэн мөртлөө доллар буурах үед нь үнээ бууруулдаггүй буруу тогтолцоо тогтчихсон.
Эрх баригчид энэ жилийн төсөвт 2030 байхаар төсөөлсөн бол хэдийнээ үүнийгээ давчихлаа. Учир мэдэх зарим нэг нь энэ жилдээ багтан ноён ногоон гурван мянгад дөхөж очих тухай хэлж байна. Хэрэв энэ үнэн бол валютын зээлтэй хүмүүс хэрхэн ёстой вэ. Эдийн засаг нь хямарсан энэ цаг үед зээлээ төлөхийн тулд хоногийн хоолоо хугаслан бүсээ эцэст нь тултал чангалаад ч тусыг эс олох вий дээ.
Ханшинд инфляц нөлөөлж байна. Инфляц буурах нь ханшийг хөөрөгдөх талтай гэдгийг эдийн засагчид онцолдог. Инфляциа нэг оронтой тоонд хүргэсэн. Тиймээс орон сууцны зээлийн хүүг таван хувьд хүргэх боломж бүрдсэн гэдэг. Доллар өсөх шалтгааныг ипотекийн зээлийн хүүг таван хувьд хүргэх сургаар өссөн гэх.
Зочин · 2016/03/09
Өмхий ардчилал чамайг үзэн ядаж бна
Зочин · 2016/02/22
nice