Испанийн Барселона хотод болж буй гар утасны үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн болох “Mobile World Congress 2016” үзэсгэлэнгийн хүрээнд Өмнөд Солонгосын “Samsung” компани “Galaxy S7” болон “S7 edge” ухаалаг гар утсаа, мөн эргэн тойрныг бүхэлд нь бичдэг “Gear 360” панорамик камераа танилцуулжээ.

Тус компанийн шинэ ухаалаг гар утсууд нь тоос, ус нэвтэрдэггүй корпустай, 200 гигабайт хүртэл багтаамжтай мемори карт оролттой байна. “Galaxy S7”-д 2560х1440 цэгийн нарийвчлалтай, 5.1 инчийн “Super AMOLED” дэлгэц суурилуулсан бол “S7 edge”-ийн дэлгэц нь 5.5 инч аж. Шинэ гар утсуудын дэлгэцийн онцлог нь унтраасан үед ч мэдээллийг харуулдаг “Always On Display” программ юм.

“Galaxy” ухаалаг гар утасны шинэ загваруудад 820.4 гигабайтын үйлдлийн системтэй, 32 гигабайтын санах ойтой “Exynos 8890” буюу “Snapdragon 820,4” 8 цөмт процессор суурилуулсан байна. Эдгээр гар утаст мөн “microSD” карт орогч, хурууны хээ танигч болон “NFC” чип суурилуулж, камерын хүчин чадлыг 12 мегапиксел болгож нэмэгдүүлжээ.

“Gear 360” өргөн форматын камераар 4К стерео дуу бүхий дүрс бичлэг авах боломжтой бөгөөд дүрс бичлэгээ ухаалаг гар утсаараа эсвэл компьютероор шууд дамжуулах боломжтой байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг