PLUS motion picturs-ийн бүтээл "Дурлал сүйтгэгч" романтик инээдмийн киног үзсэн хүн бүр ам сайтай байна. Тус киноны гол дүрд жүжигчин Э.Ууганбаяр Галаа хэмээх залуугийн дүрийг тун чадварлаг бүтээжээ.

 

Тэрбээр царайлаг залуу. Түүнийг харсан бүсгүйчүүд унаж тусдаг. Өв тэгш сайхан залуугийн аавынх нь бие муудан даруйхан эхнэртэй болохыг шаарддаг.

Ингээд тэр эхнэрийн эрэлд гардаг бөгөөд нэлээдгүй хөгжилтэй явдлуудтай учирна. Галаа олон бүсгүйтэй учирдаг бөгөөд Харин эхнэр нь хэн болох бол? Түүний эхнэрүүдийн дүрийг жүжигчин Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун, Т.Саранзаяа, П.Чимэдцэеэ нар юм.

 

Тэднийг Галаа тун чиг сурамгай, хэзээ ч үгүй гэж хэлэхээргүй найралтуудаар өөртөө татахаар эргүүлэх ажилдаа орно. Хэрхэн эмэгтэйчүүдийн толгойг эргүүлж эхнэртэй болж аавыгаа баярлуулах уу?... Хэнтэй нь гэрлэх хуримаа хийх бол? Аавдаа өгсөн амлалтаа хүрч эр хүний шийр заах болов уу? ТА энэ олон асуултад кино театрыг зорин "Дурлал сүйтгэгч"-ээс үзсэнээр хариултыг авах болно.