“Хөгжил трейд”-ийн захирлын ганц охин А.Урангоог бизнес эрхлэгчид болоод сошалт ертөнцийнхөн андахгүй таних биз ээ. Тэрбээр хийж бүтээх эрч хүчээр дүүрэн амжилттай яваа бизнесмэн эмэгтэй. Түүнийг цахим хуудас болоод твиттэрийг идэвхитэй хэрэглэдэг болохоор ч тэр үү нэг л өдөр "Твиттэрийн хатан хаан" хэмээх цолтой болсон гэдэг.

"Бурхан тэнгэр бас харж үзэх юм аа... ийм хөөрхөн охин надад хайрласан гэж бодохоор амьдралд маш ихээр баярлах юм. Өнөөдрийг хүртэл энэ бяцхан ертөнцийн талаар юу ч мэдэхгүй хичээл ном ажил гэж явсаар өдийг хүрсэн байгаа юм. Охиноо хааяа унтаж байхыг нь хараад хөөрхөн инээгээд гангар гунгар гэж байхыг нь харахаар амьдралд баярласандаа нүдэнд хүртэл нулимс дүүрэх юм. Миний охин том болоод Урангоогийн охин гэж хэлүүлнэ, миний цол гуншин хийсэн ажлууд бүгд нэрний минь хойно явна. Үр минь үлдэх хорвоод зөв л явах юмсан гэдэг шиг охиныхоо сайхан ирээдүйн төлөө бүгдийг хийнэ ээ л гэж бодож суух юм. Намайг гэх энэ хөөрхөн охиноо олон улсын хэмжээний хүн болоосой, ээж аавыгаа аваад дэлхийн олон улсаар аялаад, глобалчлагдаж байгаа энэ зуунд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мундаг боловсон хүчин болоорой гээд Амуна гэж нэрийг аав нь өгсөн хэмээн өөрийнхөө амьдралынхаа талаар хуваалцаж байсан. Тэгвэл өдгөө хоёрдахь үрээ өлгийдөж авахаар иогоор хичээлээд явж байгаа гэнэ шүү.