Канье Уэст, Ким Кардашьян нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд хоёрдахь хүүхдээ өлгийдөн авсан. Тэд хүүдээ Сайнт Уэст хэмээх нэр хайрласан юм. Олон нийтийн зүгээр тэдний хүүгийн зургийг харах хүсэлтэй байсан ч хүүгийхээ зургийг дэлгээгүй аж. Тэгвэл энэ сарын 22-нд реалити шоуны од Ким Кардашьян цахим хуудасдаа "Өнөөдөр миний аавийн төрсөн өдөр. Тэр байсан бол ач хүү, охинтойгоо уулзах байсан. Хүү минь миний хамгийн сайн найз" хэмээн бичсэн байна.