Хүүхдээ яаж номонд дуртай болгох вэ?
2016/02/24
1. Ном унших: Хүүхдийг номтой танилцуулах нь эртэднэ гэж үгүй. Хүүхдэдээ ном уншиж өгснөөр түүний үгийн баялаг нэмэгдэж, хэл яриа нь хөгжиж, та түүнд өнгө, хэлбэр,дүрсийг зааж эд юмсыг нэрийг хэлж өгч, мөн бусад хүмүүсийн тухай үйл явдлыг ярьж өгнө. Хүүхдэдээ туслах арга: Эцэг эх та аль нэг цагт, таатай орчинг бүрдүүлээрэй.
2. Ном унших сонсгох: Хүүхдийн анхаарал, ой тогтоолтыг хөгжүүлэхийн тулд олон төрлийн юмсын зураг болон үйл явдал дүрсэлсэн зургуудыг үзүүлж ярилцах хэрэгтэй. Хүүхэд шинэ үлгэр, дуу шүлэг сонсохоос гадна урьд нь сонсож байсан, зарим дүрийг нь таньдаг, хуучин үлгэр, дуу шүлгээ ч дахин сонсох дуртай байдаг.
Хүүхдэдээ туслах арга:
• Сонирхол татахуйц зүйлийг хүүхдэдээ ярьж өгөөрэй.
• Та хүүхдэдээ үлгэр ярьж, шүлэг уншихдаа дуу хоолойныхоо өнгийг тохируулах нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх ач холбогдолтойг анхаараарай.
Хүүхдээ номонд дуртай болгохын тулд:
• Хүүхэдтэйгээ номын дэлгүүрээр хамтдаа явж ном сонгоход туслаарай
• Ном үзэхийн өмнө гараа угааж байх
• Номын хуудсыг зөв эргүүлэхийг үзүүлээрэй
• Номыг хайрлах, гамтай хэрэглэж байхыг үлгэрлэх
• Номоо байранд нь хураахыг хэлж өгөх
• Хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэрийг байнга уншиж өгөөрэй.
Хүүхдэдээ яаж ном уншиж өгөх вэ?
• Юуны өмнө та хүүдээ өвөр дээрээ тухтайхан суулгаарай. Хүүхэд тань таныг ийнхүү биеэрээ мэдэрч ойр дотно байх нь уншиж байгаа зүйлийг сонсохоос дутахааргүй их таашаал авч, дуртай байх болно.
• Ном уншиж өгөхөд та болон хүүхэд аль нь тохьтой таатай байхын тулд хатуу сандал дээр сууснаас зөөлөн буйдан дээр тухлан суусан нь дээр.
• Чанга дуугаар үгийг маш тодорхой хэлж уншина. Уншиж байгаа зүйлийн агуулгатай уялдуулан дууныхаа өнгө аясыг өндөр, нам, баяртай гунигтай гэх мэтээр хувирган яг жүжигчид шиг уншвал хүүхдэд сонирхолтой сайтар ойлгоно.
Зочин · 2016/02/28
Ih zvgeer zowolgoo bna