Монголчууд Хятадын банкнаас 1.3 тэрбум доллар хүсчээ
2016/02/24
БИШКЕК. /CA-NEWS/. "Тавантолгой"-н орд газрыг Хятадын хилтэй холбох төмөр зам тавих ажилд 1.3 тэрбум долларын зээл олгохыг Монголын эрх баригчид Хятадын “Exim” банкнаас хүссэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Урьд нь төмөр зам тавих төслийг хөрөнгө мөнгө дутагдсаны улмаас түр зогсоосон байна.
“Монголын Төмөр замын удирдах газар болон Хятадын “Exim” банкны төлөөлөгчдийн уулзалтын үеэр зээл олгох талаар тохиролцсон” гэж уг төслийн удирдагч Идеш Ившин мэдээлжээ.
Нийт 240 км урт төмөр зам нь түүхий эдийн үнэ унасаар байгаа энэ үед нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх болон Монголын худалдааны томоохон түншийн хувьд тээврийн зардлын өртгийг багасгах боломж олгоно.
Ирж буй мэдээллээр, Монголын Засгийн газар санхүүгийн тусламжийн оронд нийлүүлэлтийн баталгаа олгох талаар тохиролцож магадгүй.
Идешийн хэлснээр, үүнтэй холбогдох гэрээнд удахгүй гарын үсэг зурах төлөвтэй бөгөөд энэ тохиолдолд төмөр зам тавих ажил 2018 он гэхэд дуусна.
“Bloomberg” агентлагийн тэмдэглэж буйгаар, Бээжингээс олгох зээлийн гэрээнд хятад ажилчдыг төмөр зам тавихад оролцуулах талаар тусгана. Энэ нь Өмнөд Солонгосын барилгын “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээг орлох юм. Тус компани 30 сая долларын өрийн улмаас ажлаа түр зогсоожээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
zochin · 2016/02/25
odoo ene AH. MAH. dahin songoh yum bol mongol uls gej baihgui boloh yum bna yanda yaj amidran daa ene hajuud baigaa kazakstan unheer hugjij ard iregden eh orondoo saihan amidarch bna
Зочин · 2016/02/24
daaj dabshgui or tabiad baih uuymaa ene sdakuud nuurseer ene oroo heden jil tolhiim boloo 350 sayiig heden jil tolood diilehgui baij tomor zamaar uygaa hiih gesiin boloo ter battulga nobsh baahan mongo absan gesen ter mongoor n tabiachee lalruudaa
oioi · 2016/02/24
bal dargi mine hamgalj irsen tusgar togtnol alga blhn de yahvee
Зочин · 2016/02/24
Монголчууд гэж бүгдэд нь хамааруулж болохгүй, тооцоо судалгаагүй баруун солгойгүй цацаж өрөнд оруулсан төрийн тэргүүнүүдийн тавьж байгаа өр зээл болой.