Тамхины хяналтын тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа  хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

 
-УИХ-ын эмэгтэй ги­шүүдийн санаачилсан то­моохон хуулиудын нэг нь яах аргагүй Тамхины хяналтын тухай хууль. Манайд энэ хууль бүрэн утгаараа хэрэгжих боломж бий  юу?

-Ер нь хэрэгжүүлэх л хэрэгтэй. Гадаад орнуудад Тамхины хяналтын тухай хууль бүрэн утгаараа хэ­рэгждэг юм билээ. Энэ хуу­лийг хэрэгжүүлэхгүй л бол цөөн хүн амтай манай оронд маш олон муу үр дагавар дагуулсаар байгааг та бид  амьдралд дээр өдөр тутам л харж байгаа шүү дээ. Манайхны дийлэх нь залуучууд. Тамхи татахыг  тэд  юман чинээ бодохоо боль­сон, настай хүмүүс нь ч тэднийг  бүр тоохоо больчихож.


Тамхинаас үүдэлтэй янз бүрийн өвчлөл байна. Мөн тэнгэр нь утаатай дээрээс нь тамхи татахаар хүмүүс яаж амьдрах билээ. Эрүүл биш орчинд Монголын өсвөр үе хүмүүжиж байна. Нийслэлийн тухайд гудамж, орц, гэрт тамхины утаатай байхаар хүн яаж эрүүл аж төрөх юм бэ.


Ер нь тамхины буруу зуршлаас залуу үеийг сал­гах ёстой. Тэр ч үүднээс эмэг­тэй гишүүд бид уг хуу­лийг санаачилсан. Хууль бат­лагдаад хэрэгжих хүртэл хэдэн сарын хугацаанд ард түмний зарим нь биднийг шоолж, зарим нь дэмжиж байна. Гэхдээ ирэх сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжинэ гэж хүн бүр ярьж байгаа нь сайн хэрэг.     



-Хууль хэрэгжихийг сон­соод таны ойр орчмын хүмүүс тамхинаас татгал­заж байна уу?

-Ойр орчмын эрчүүдээс эхлээд хэн хүнгүй л там­хинаас гарах гээд хичээж эхэлж байна. Манай намын эрчүүд ч ирэх сарын 1-нээс тамхинаас гарна гэж ярьж байгаа. Тэгэхээр огт хэ­рэгжих боломжгүй хууль биш гэдэг нь харагдаж байна. Тамхины утаа дотогшоо ордог бол хувь хүний асуу­дал гэж үзэхсэн. Гэтэл тамхи татдаг хүний хажууд байгаа хүмүүс байнгын тамхитай орчинд байж уушгиа хор­дуулдаг.   



-Гэхдээ хууль батлагдсан ч хэрэгжүүлэх журам нь тодорхойгүй байна?

-Хуулийн  хүрээнд  на­рийн зүйлүүдийг журамд тусгах ёстой. Гэхдээ хамгийн гол нь ард түмэн юмыг агуулгаар нь харах ёстой. Тө­рүүлсэн хөөрхөн хүү тань нэг л өдөр тамхи үнэртүүлээд ороод ирвэл ямар муухай санагдах билээ.


Эмэгтэйчүүд бид олон эрчүүдийн дунд ажилладаг болохоор хувцсанд тамхи шингэж, ямар ч сайхан үнэр­тэй ус цацсан үнэр нь дарагд­чихдаг. Олон хүүхэн энэ хуулийг дэмжиж байгаа. Харин шоолж, эсэргүүцэж буй хүмүүс бий л дээ. Гэхдээ тэд хуулийг үл тоомсорлож, эрхээ хязгааруулж байгаа учир тэгж байгаа байх. Хам­гийн гол нь хувь хүний ухамсрын асуудал.


Тамхи татдаг хүн тамхиа худалдаж авахын тулд цаг заваа үрж, дэлгүүр ордог. Мөн нэг хайрцаг тамхи авахад л хэдэн мянган төгрөг зарна шүү дээ. Тиймээс энэ бүгдийг хүмүүс дор бүрнээ ухамрсарлах хэрэгтэй.



-Манай улсад хяналтын тог­тол­цоогоо чангалахгүй бол хууль хэрэгжихэд бүр­хэг шүү дээ?

-Түүнийг журмаар зохи­цуулна.  То­дор­хой зохи­цуу­лалтууд хийх байх. Ту­хайлбал, хэн нэгэн хүн олон ний­тийн газар тамхи татлаа гэхэд түүний зургийг  нь авч “фээсбүүк” хуудсандаа тавьж жигшүүлэх ч юм уу.


Зарим оронд тамхины жу­рам сахиулах хүмүүс нь шар хантаазтай байдаг юм билээ. Миний нэг танил Хонгконгийн онгоцны буу­дал дээр тамхи татаад явж байхад нь шар хантаазтай нэг хүн дагаад салахаа байсан. Түүнд гадаад хэл мэдэхгүй гэдгийгээ ойлгуулаад ч нэмэр байхгүй дагаад л байсан. Тэгээд эцэст нь 20 доллар өгч байж салсан гэсэн. Энэ  мэтийн зохицуулалт хийж болно.


Мөн ямар ч иргэн хүн тамхины торгууль тавих эрхтэй байж болно шүү дээ. Жишээлбэл, Төрийн ордонд тамхи татаж буй хүнийг үйлчлэгчид хянаж болно. Гудамжинд бол эргүүлийн цагдаа нар хаа сайгүй зогсож хянах боломжтой. Энэ бүгдийг хэрхэн зохицуулах талаар журамдаа тусгаж өгөх ёстой. Журмыг хэрхэн мөрдүүлэх саналаа нэмэрлэх хэрэгтэй. Гудамжинд хог цэвэрлэдэг шар хантаазтанууд ч тамхи татаж буй хүнд хяналт тавьж, түүнийхээ төлөө илүү цалин авдаг байж болно.



-Олон нийтийн газар тамхи татахгүй гэж хуульд тусгасан ч гэлээ яг ямар газар гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ нь хуулийн сурталчилгаа муу байгаатай холбоотой юм биш үү?

-Журамд илүү тодорхой зааж өгнө. Ерөнхийдөө ний­­гэмд зөв хандлага тө­лөв­шүүлж буй гэдэг утгаа­раа хуулийг баталсан. Хэрэг­­жүүлэх явцад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Үнэхээр хэрэгжих болол­цоогүй заалт байвал түү­нийг нь өөрчилж болно шүү дээ. Тамхи татахыг тухайлан заасан газар биш л бол тамхи татахыг хориглоно. Жи­шээлбэл, гудамж талбайд хүүхдээ салхилуулаад нар­лаж байгаа хүний хажууд тамхи татах нь утгагүй. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл.


Мөн баар, ресторанд хүмүүс тамхи татаж, архи уух гэж ордоггүй. Ажил хэр­гийн уулзалт, санал бодлоо солилцох гэж л ордог шүү дээ. Тиймээс  тамхитай заал тамхигүй заалыг ялгах ёс­той. Тамхитай заалаас илүү татвар авах гэх мэтээр жур­манд тусгах нь зөв. Яваан­­даа хууль хэрэгжихээр энэ нь зохицуулалтад орох байх. Ер нь иргэд гудамжинд тамхи татаж байж болохгүй. Энэ бол бүдүүлэг үйлдэл. Манайхан одоогоор үүнийг бүдүүлэг үйлдэл гэж ойл­гохгүй байх шиг байна. Гад­ны оронд гудамжинд тамхи тат­вал бүдүүлэг үйлдэл хийж байгааг нь ойлгуулж, хэн хүнгүй дургүйцлээ илэр­хийл­дэг. Яваандаа манайхан ч үүнийг мэдрэх байх.



-Хуулиар гудамжинд тамхи татаж болох уу?

-Би хуулийн төслийг хэлэлцэх явцад гудамжинд тамхи татаж болохгүй гэдэг саналыг оруулсан боловч уначихсан. Тэгээд цэцэрлэгт хүрээлэн гэж оруулсан.



-Журам нь өнөөг хүртэл гараагүй болохоор хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж амжих болов уу?

-Холбогдох  хүмүүс   жу­рам гаргахаар ажиллаж бай­гаа. Ямар ч байсан хуга­цаа­наас нь өмнө гаргачих байх.



-Гадаад орнуудад хуу­лийн хэрэгжилт ямар байдаг юм бол?

-Гадны орнуудад тамхи татдаг зочид буудал нь илүү үнэтэй байдаг. Санхүүгийн хувьд ч гэсэн нэлээд юм бо­догдуулахаар хэмжээнд байдаг. Тамхи татдаг хүнийг тийм ч зөөлөн хараад бай­даггүй. Орчин нөхцөл нь ту­хайн хүнийг тамхи татахыг зөвшөөрөөгүй газар тамхи татахын аргагүй болгодог. Тэр нь ёс суртахууны хэм хэмжээг бий болгож байгаа юм. Тийм хэм хэмжээ бий болтол манайд энэ хууль үйлчлэх хэрэгтэй.  



-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагч нь буцаагаад татчихсан. Хэ­зээ УИХ-аар орж ирэх бол?

-Ерөнхийлөгчийн сон­гууль өнгөртөл орж ирэх­гүй юм шиг байна. Хэрэв хууль санаачлагч нь Ерөн­хийлөгчийн сонгууль өнгө­рөөгөөд оруулж ирэх­гүй бол ажлын хэсэгт ажилласан хүмүүс оруулж ирэх бо­ломж­той. Тухайлбал, би аж­лын хэсэгт ажилласан тэр хувилбараа өргөн барих бололцоотой.