Хамгийн амтат хоолууд
2013/08/22
Хоол бол хүний амьдралын анхдагч хэрэгцээ яах аргагүй мөн юм. Эрдэмтэд хүн хоолгүйрээр 7 хоног амьдрах боломжтой хэмээн тодорхойлсон байдаг.
Хоолоор дамжуулан хүн өөрийн биед хэрэгцээтэй амин дэм, шимт бодисуудаар тэжээгдэгддэг. Хоол нь хүний амьдралын амин чухал хэрэгцээнээс гадна соёлын нэгэн томоохон төлөөлөгч болон хөгжсөөр байна. Дэлхийн улс орнуудад жил бүр хоолны томоохон фестивалиуд Taste of London, Taste of Paris, Taste of Chicago нэртэйгээр зохион байгуулагдаж хоолны урлагийн гайхамшигийг олон нийтэд мэдрүүлсээр байна.
Тэгвэл Монголд анх удаа хоолын фестиваль UB FOOD FESTIVAL нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Тус фестивалийг Вива Сити хороолол болон Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран 2013.08.24-25-ний өдрүүдийн хооронд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд Монголын чадварлаг тогооч нар болон бартендерүүд Дэмo шоу, Хамгийн том бялууны амталгаа, коктэйл шоуг хийнэ зочдыг дайлах юм байна. Даршрамд дуулгахад Монголын шилдэг рестораны тогооч нарын хоолыг 1000-3000 төгрөгөөр амтлах боломжтой. Мөн энэхүү фестивальд амьд хөгжмийн хамтлаг дуучид ая дуугаа өргөх ба амралтын өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл яармагийн гүүр даваад байрлах Вива Сити хорооллыг зориорой.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх