Жүжигчин Ц.Төмөрхуягт "Гавьяат цол" олохыг хүссэн хөдөлгөөн өрнөж байна
2016/02/25
Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Ц.Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн тун ховор. Түүний бага хүү жүжигчин Ц.Төмөрхуягийг шударга шулуун зантай, авьяаслаг жүжигчин гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өдгөө түүний бүтээсэн дүр нь хүмүүсийн сэтгэлд хүрч чаддаг.
Тэгвэл энэ авьяастан өнөөдрийг хүртэл Гавьяат цол аваагүй яваа мундагуудын нэг. Харин сошал хөгжсөн энэ үед Ц.Төмөрхуягт "МУГЖ" цол өгөхийг уриалж, хөдөлгөөнд өрнөөд байна.
Тэрбээр Монголыг дэлхий үзэхгүй, харахгүй, харах шаардлагагүй байна. Яагаад гэхээр хичнээн зуун жилээр хоцорчихсон яваа юм чинь. Урлаг, улстөр аль нь ч адилхан. Гадаадын жуулчдыг татна л гэнэ. Татаж чадахгүй байна. Манайхаас сайхан байгальтай улс орон дэлхийд зөндөө бий. Оросын алдартай жүжигчид манай Драмын театрт ирж, жүжиг үзчихээд бид нар 1957 онд л ингэж тоглож байсан даа гэж доромжилсон. Ингэж доромжилж байхыг нь би сонсоод, юу ч хэлж чадаагүй, угаасаа үнэн юм чинь хэмээн саяхан хэвлэлд өгч байсан урилцлагадаа шулуухан хэлчиж орхисон нэгэн.
Түүнд МУГЖ өгөх цаг нь болсон гэдгийг дэмжиж байвал та ч бас саналаа өгөөрэй.
Д.Ана
Зочин · 2016/04/06
жүжигчин болгон гавъяат байх ёстой юу. Нормын хувцас авах гэж байгаа юм шиг "би авах ёстой" "миний гавъяатыг өгөөтөх", "өгөх цагт нь өгсөнгүй оройтуулж өглөө " ч гэх шиг ярьдаг олон жүжигчинг харлаа. Хоолоо олох гэж ногдсон ажлаа л хийж яваа биз дээ. Хүнээс илүү тэнгэрийн амьтан шиг аяглацгаах юм
Ганбат · 2016/03/03
дэмжиж байна
Зочин · 2016/03/03
demjij bna
зочин · 2016/03/01
дэмжинэээээээ
Зочин · 2016/03/01
дэмжиж бна харин ч оройтоод бна ш дэ
Зочин · 2016/02/27
Odoo neg yom bodoh bailgui dee manai darga nar.Adarsuren shig l zoligt gargachih bii dee.Ene hunii abyas estoi butsalj yavaa dag shuu...
Зочин · 2016/02/26
Ene hvniig demjij bn. tertee tergv shudraga busaar uchnuun shagnal awch bga chadwargvi duuchid jujigchid bga. Chadaj bga ni awah l heregte bid ch bas zuw hvnee l demjih heregte.
мааяа · 2016/02/26
Би хувьдаа энэ санаачилгыг дэмжиж бн, авъяаслаг сайн жужигчин шуу дэ!
irgen · 2016/02/25
2 duu duulad l gavyat avdag ym chin ene jujigchin bol gavyat avah hun shu de mash chadvarlag jujigchin shu de uguh hundee ugmuir yamaa TUR zasagiin terguunuid
батсүх · 2016/02/25
сайн байна уу?
Таны эцэг энэгүй сайн жүжигчин байсан, Таны ах сайхан жүжигчин байгаа энэ үед та хажууд нь юу юм бэ?. Жүжигчин хүн бүр гавъяат болдог юм бол таны ах яагаад төрийн соёрхолоос татгалзаж байсан юм вэ?. Монгол хүний ёс жудаг хаана явна вэ?. Тэртээ тэргүй нэр хүнд байгаа цагт тэр тэмдэг танд хэрэг байна уу.
Зочин · 2016/02/25