Эдийн засаг: Доллар өсч, ДНБ-ээс хоёр дахин их орлого ил гарлаа
2016/02/26
Монголын эдийн засаг сэхэж чадахгүй тарчилж байна гэхэд болно. Өнөөдөр нэг ам.доллар 2037 төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкууд 2028-2033-р авч, 2037-2040 төгрөгөөр зарж байна. Доллар дагаж бараа бүтээгдээхүүний үнэ өсдөг жамтай. Энэхүү горимоор ч ажиллаж эхэлжээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5935 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 190 төгрөгөөр, үхрийн цул мах 170 төгрөгөөр нэмэгджээ. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 395 төгрөг, хонины цул мах 220 төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Тэгвэл энэ сарын дөрөвдүгээр долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтворжжээ.
Өчигдөр сангийн сайд Монголчууд хуулиа мөрддөггүй гэдгийг зуун хувь баталсан мэдээллийг хийсэн юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтээр нийтдээ 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ. Гэхдээ энэ нь энэ сарын 25-ны байдлаарх дүн гэдгийг Сангийн сайд Б.Болор онцолсон.
34.7 их наяд төгрөг:
- 8.3 их наяд төгрөгийн татвар
- 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангаас тус тус чөлөөлжээ.
- 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалыг шимтгэл зэргээс гарч иржээ.
Анх энэхүү эдийн засгийн ил тод байдлаас 3-4 их наяд төгрөгийн далд орлого ил болно хэмээн тооцоолж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр 10 дахин их мөнгө хэмжээний мөнгөн орлого болон үл хөдлөх эд хөрөнгө ил болов. Ингэхлээр бид хэр хуулиа биелүүлдэг улс болох нь харагдаж байгаа биз ээ. 34.7 их наяд төгрөг бага мөнгө биш. Манай улсын ДНБ-ээс хоёр дахин их гэсэн үг. Ийнхүү энэ долоо хоногт эдийн засагт доллар, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн таагүй мэдээг дуулсан бол 34.7 их наяд төгрөгийн орлоготой болсон сайхан мэдээтэй үдэж байна.
zochin · 2016/03/13
UIH n dargin helsenchlen $ 5000 tugrug hureh ni tsag hugatsaani l asudal bolchloo
Зочин · 2016/02/26
7 sariin 1 shig yum bolj ard tumen bosoh bhdaa dollor ingej osood bwal bid yaduurch uheh yum bna doo
Зочин · 2016/02/26
Удахгүй Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын амласан ёсоор удахгүй 5000-д хүрнэ. Амьдрал ч сайхан бна даа. АН-ыхны амлалтыг биелүүлэх гээд ард бид чинь зүтгэж л явна даа. Сөхөрчихгүй бол ч яахав. манайхан ч тэсээд гарнаа.
BB · 2016/02/26
Mongol orond tugrugnii hanshii unalt jinhene utgaaraa yvagdaj b/na.Tun udahgyi dollar 2500 tug bolno gej hymyys yritsgaah boljee,olnii yg ortoi doo.