Улс төрд хүч үзэхээр шийдсэн гэдгээ зоригтойгоор илэрхийлсэн дуучин Нара 25-р суваг телевизийн Дуусдаггүй яриа нэвтрүүлэгт оролцов. Нэвтрүүлгийн үеэр түүний зоримог шийдвэрийн талаар голлон ярилцаж байсан. Гэтэл Шилэн Цогоо гэх эрхэм "Яг ямар дуу дуулсан юм бэ? Дуучин хүн ямар нэг дуу дуулсан байж л таараа, тэрийг нь хүмүүс сайн мэддэггүй юм гэхэд ядаж нэг удаа сонссон байх учиртай" гэсэн асуултанд Нара тов хийсэн хариулт өгсөнгүй. Харин түүний өмнөөс Наранзун хариулт өгч хүн хийх гэсэн Шилэн Цогоог өөрийн байдалд оруулж орхив.