Бүх оддын тоглолт 2016.02.27-ны өдрийн 12.00 цагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Олимп цогцолборт болж өнгөрсөн . Ингээд тэмцээний аваргуудыг танилцуулъя

Бүх Оддын тоглолтын Үнэ Цэнэтэй тоглогч ОУХМ Б. Билгүүн

21 оноо, 4 самбар, 5 дамжуулалт, 2 таслалт гэсэн үзүүлэлт үзүүлэн багаа хожилд хөтөлснөөр ОУХМ Б. Билгүүн Бүх Оддын тоглолтын хамгийн нэр хүндтэй шагнал "Үнэ Цэнэтэй тоглогч"-оор хоёр жил дараалан шалгарлаа.

 

 

Бүх Оддын тоглолтын легионер тоглогчдын "ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ" Андре Браун

Экс НБА-гийн цэрэг, аварга залуу 30 оноо 13 самбараас бөмбөг авалт, 4 дамжуулалт өгөн баг нь хожсоноор хоёр дахь улирлаа Супер лигт тоглож буй тэрээр Үнэ Цэнэтэй тоглогчоор шалгарлаа.

 

Холбон тоглогчид, төвийн тоглогчдын ур чадварыг шалгасан "УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН" Тус тэмцээний аваргаар: Эхний шатанд Брьюверийг, хоёр дахь шатанд Б.Дархантөгсийг, Финалд Чу-г хожин ШИДЭТ ЖОНЕС ур чадвараа гайхуулан аваргаллаа.

 

Лигийн холын зайн шидэлтийн хувь, оновчоор тэргүүлэн шалгарсан мэргэн буучдын "ХОЛЫН ЗАЙН ШИДЭЛТИЙН ТЭМЦЭЭН". Тус тэмцээний аваргаар: Шилдэг Мэргэн буучаар "СБЛ Хасын Хүлэгүүд" багтайгаа саяхан нэгдээд буй ОУХМ Н. Золжаргал шалгарлаа. Тэрээр эхний шатанд 23 оноо, финалд 16 оноо авч аваргаа хамгаалан Холын зайн шидэлтийн "ДАРХАН АВАРГА" боллоо.

Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга "СБЛ Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Марвелл Харрис

Монголын дээд лигийн Анхны Цагирган дээрээс довтлох тэмцээний аварга, "Монгол Пиппен" ОУХМ Пүрэвбатын Батзаяагийн нэрэмжит гайхамшигт "SPRITE SLAM DUNK" Тус тэмцээний аваргаар: 360 градус эргэж, чөлөөт шидэлтийн шугамаас шахуу үсэрч тохсон тохолтоороо" СБЛ Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Марвелл Харрис аваргаллаа. ОУХМ П.Батзаяагийн нэрэмжит тэмцээний анхны аварга боллоо!! Тэрээр Шүүгчдээс байж болох хамгийн өндөр оноо 10 10 10 10 10 оноог авсан юм.

Цаг, секунд, дольтой уралдан шидэлтээ амжилттай болгох даалгавартай "БАГИЙН ТЭМЦЭЭН". Тус тэмцээний аваргаар: Финалд Ө. Үнэнбүрэн эзэнтэй Сентоза Ирвэсүүдтэй өрсөлдсөн СБЛ ХАСЫН ХҮЛЭГҮҮДИЙНХ хоёрхон секундийн өмнө хамгийн хэцүү даалгавар төвийн шугамаас шидсэн шидэлтээ амжилттай болгож 2016 оны Бүх Оддын тоглолтын багийн тэмцээний аваргаар шалгарсан.

 

О.Номин