Охин дагаад яваа нөхрөө ирэхийг нь хүлээж байна
2016/02/29
Би хоёр хүүхэдтэй хувийн компанид ажилладаг эмэгтэй. Нөхөр маань төрийн байгууллагад ажилладаг. Тэр сүүлийн үед ажил дээрээ байнга ойртож хонодог боллоо. Би ч ажлаа хийгээд хажуугаар нь хоёр хүүхдээ хичээл , цэцэрлэгт нь хүргэж өгөөд ойр хавийн хүмүүсээ гуйж байгаад хүүхдүүдээ авахуулдаг. гэтэл сүүлийн 3 хоног бүр холбоо барьсангүй гэртээ ч ирсэнгүй. Ажил дээр нь очтол байж байх юм. Тэгээд би амьтны дэргэд орилж чарлаад яахав гээд дуудаж гаргаж ирээд уулзтал "одоо бид 2-т яриад байх юм байхгүй" гээд ажил руугаа яваад орчихлоо. Би учрыг нь олохгүй зогсож байтал ажлынх нь эмэгтэй гарч ирээд миний араас дуудлаа. Гүйж ирсэнээ хоёулаа нэг уулзаадах уу ? гэхээр нь "за" гээд хүнгүй газар орьё гэхээр нь яах юм бэ машинд сууж байгаад ярья гэсэн чинь зөвшөөрөөд тэгсэн "танай хүн сүүлийн үед манайд шинээр орсон охинтой учир ургуулсан гэх" яриа газар авсан. Хараад байхад гэртээ очихгүй байгаа юм шиг чамтай холбоо барих гэхээр санаа зовоод сая ирэхийг чинь хараад гараад ирлээ гэх нь тэр. Би ч бүүр юу гэх учраа олохгүй танай тэр охин хэзээ орсон юм бэ гэсэн чинь нөхрийн оройтож эхэлсэн үетэй даарч байна шүү. Тэгээд тэр хоёр хаагуур байдаг бол гээл асуутал мэдэхгүй харин энэ эргүү ямар юманд нь болсон юм. Жоохон охин ш дээ гэхдээ их сэргэлэн гар би ч дээр дургүй хүрээд "гэдсээ чирээд үлдэв дээ" гээд хэлцэн тэрнээс хойш танай хүн надтай юм ярихгүй байгаа. Бодвол энэ охиныдоо байдаг байх найз нь адилхан үр хүүхэдтэй хүн аль болох салгахыг л бодно. Харин чи яах бодолтой байна гэхээр нь "яах аа мэдэхгүй байгаагаа хэлээд л саллаа". Одоо би гэртээ ирэхийг нь хүлээж байгаад өөрийнх нь бодлыг сонсож байгаад больё" гэж бодоод байна та бүхэн надаа зөвлөөч. Өдий насны улс өмнө нь ийм асуудал гарч байгаагүй болохоор нөхөрт залуу охин их таалагдсан биз гэж бодох юм хүүхдүүдээ л бодож байна. /Ц.О-оос/
Зочин · 2016/02/29
Битгий тоо, зүгээр сул орхичих. Харин хамтдаа унтахгүй бай, бас хоол цай хийж өгөхөө боличих. Гэртээ ирэхгүй бол битгий тоо. Их юм бодох хэрэггүй. Бараг л гэрээсээ хөөчих. Гудамжинд гараад гутлаа чирээд ирэхээрээ уйлаад л гүйгээд ирнэ. Шинэдээрээ л тэгэж байгаан, тэглээ ч эхнэр хүүхдээ хаяад ирсэн хүнийг өөр хүн юу гэж тоож байдагийн. Санаа зовох хэрэггүй. Нэг хаширвал дараа тийм асуудал гаргахгүй байхаа. Харин ч улам халамжтай болно ;)
itgel · 2016/02/29
hi mini bodol shu chinii zurh yo geh yom bol ter l chini unench zowlogch baij chadna gej bodoj baina. Hun bolgon adilgui shu de
Зочин · 2016/02/29
Одоогийн охидуудад мөнгө нь л хэрэгтэй өөр юу ч хэрэггүй Толгой нь эргэсэн новш байна л даа.Эцэст нь хоёр хүүхэд нь л аминд нь орно доо.Үүнийг тэр тэнэгт зоригтой хэлэх хэрэгтэй
Зочин · 2016/02/29
Амьдралд маш том ан цав үүснэ эцэстээ гологдоод ирэх л байх лдаа гэхдээ л бодоход гомодмоор хүлээж авлаа ч нэг л зэвүүн.Хэрэв чамд боломж байгаа бол хая.Би өөрөө эцэггүй өссөн тийм юмыг хархаас зэвүү хүрдэг
Зочин · 2016/02/29
Тэр 2-ын явдал нэг их удахгүй байхаа. Элдвээр хэлж уурлаад яахав. Зөөлөн нь хатуугаа иднэ. 2 хүүхдийнхээ хажууд битгий муудалцаарай. Чи ухаалаг сайн эмэгтэй шиг санагдаж байна. 2 үр нь байгаа юм чинь Нөхөр чинь чам руу эргээд ирнээ.
Зочин · 2016/02/29
Та 2 хэдэн насны хүмүүс, хүүхдүүд чинь бас хэдэн настай болохыг асууж болох уу? 40-50 насныхан бол нэг өөр, 20-30 нас орчим бол арай л ондоо зөвлөгөө өгөхийг хүсч байна.
зүш · 2016/02/29
Эргүүтэж эргүүтэж яваад эргээд ирэхгүй тэр муу хаачдагийн. ажил ч үгүй юу юу ч үгүй болоод ирэхгүй бол л их юм. чамаас өөр тэрэнд хэн ч олдохгүй дээ. харин хүлээж авах эсэх нь чиний дур. тэр охин ашиглаж л байгаа байх даа.