Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
2016/03/02
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл арав хоногт аньюу. Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.