Би хаяад явсан аавыг нь оролмоор байна
2016/03/02
Би зөвлөгөө авах гэсэн юм аа ганц бие. 30 нас алхаж яваа эрэгтэй. Миний зүрх сэтгэл үнэхээр хэцүү байна аа . Манай найзын эхнэрийн найз гээд нөхрөөсөө салсан хүүхэдтэй эмэгтэй байдаг юм. Тэр сайхан ааштай давгүй. Ажилтай их гоё хоол хийдэг юм. Нэг удаа би найзындаа яваад очтол эхнэртэйгээ найзуудаа очиж хоол идэх гэж байгаа хамт явья гэхээр нь би гэж хүн дагаад намирчихсан юм тэгээд анх хараад л шууд татагдсан. Тэгж танилцаж биесээ таньдаг болсоон.
Тэгээд түүнийг ганцаараа юм байна гэж бодсон ч гарч ирээд хүүхэдтэй нөхрөөсөө салсан гэдгийн мэдсэн. Нөхөр нь жирэмсэн бахйад нь өөр хүүхэнтэй явж байгаад баригдаад тэгээд л салчихсан юм байна лээ одоо хүүхэдтэйгээ уулздаггүй гэсэн. Эргээд ирэх байх гэж их хүлээсэн ч тэр хүнтэйгээ хуримаа хийгээд гадагшаа явсан гэсэн. Тэгээд одоо болтол эр хүнд итгэхгүй гээд хүмүүстэй уулздаггүй гэсэн. Найзынхаа эхнэрийн амыг халааж байгаад баахан юм яриулсан. Их зовлон үзэж байж гэр оронтой болсон юм байна лээ одоо энэ байраа лизингээр авчихсан. Ах эгч нь мөнгөтэй улс тулдаа туслаад байдаг юм байх. Би одоо сүүлийн хэдэн сар тэрнийг бодож байна. Тэгээд найздаа энэ тухайгаа хэлсэн чинь чи бас таалагдсан юм шиг байна лээ эхнэрээс чиний талаар асуусан гэсэн. Манай хүн чамайг асуугаад байхаар гадарласан юм шиг байна лээ. Чамайг сайн мэднэ өнөөдрийг хүртэл хүүхэнтэй явж байгаа нь харагдаагүй энэ тэр гээл сайн залуу шүү гээд хэлчихсэн гэхийн. Би одоо яах уу? Шууд уулзая гэхээр эвгүй байх мэдээж зөвшөөрөхгүй. Энэ талаар хэлээч???
уугий · 2016/03/30
хүүхдийг нь өөрийн үр шигээ хайрлаад өөрийнхөө төрсөн хүүндийг гарахаар ад үзэхгүй гэдгээ өөртөө андгай өгч байж чин сэтгэлээсээ тэр хүүхдэд нь хайртай байж л аавыг нь орлоно доо зүгээр ээж нь таалагдаад суучихаад хүүхдийг нь ад үзээж тэр эмэгтэйг ч хүүхдийг ч битгий зовоочихоорой доо. хэрвээ тэгэх вм бол одоо байгаа амьдрал нь наад 2 т чинь дээр шүү дээ сайн бод бод.... өрөөлийг тэр тусамаа хүүхдийг битгий зовоогоосой гэж хүмүүсээс гуймаар байхын
Зочин · 2016/03/02
Уулз харин итгэлийг нь алдав
Эх хүн · 2016/03/02
хүүхэд бол хөөрхөн ш дээ Анхнаасаа л аавгүй байсан хүүхэд бол аавтай болсондоо маш их баярлан даа хүүхдийг нь л өөрийн хүүхэд шиг хичээл сургуульд нь анхаараад байхаар эмэгтэй хүн чинь дагаад л хайлаад эхлэнэ дээ хүүхэдтэй минь л яаж харьцах нуу гээд л ажиглаад байдаг юм бн лээ шүү тэгээд л бүх юм ок Тэр хүүхдийн ирээдүйг баталгаатай болгохын тулд анхаараад байвал чиний аз жаргал эргээд л өтөлсөн хойно чинь ирнээ
Зочин · 2016/03/02
Bi bas ene huuhentei ni ijilhen asuudaltai yum bn er hund itgehed hetsu
Зочин · 2016/03/02
nice
Зочин · 2016/03/02
Чи өөрөө ажил хийдэг, архи байнга уугаад байдаггүй, арчаатай эр бол жаргаана л гээд бүхнээ зориулаад үзэх хэрэгтэй өдий 30 хүрсэн, жоохон хүүхэд биш.