Оюутан цагаасаа хамтран уран бүтээл хийж монгол түмнээ нийтийн дууны гайхалтайг хослон харуулж олон ч хүний хайр хүндэтгэлийг хүлээж явсан хос дуучид бол МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар билээ.

Харин сүүлийн хэдэн жил тэд өөр өөрсдийн уран бүтээлийг сонсогчиддоо хүргэж байсан. Тэднийг эргэн нийлж хамтдаа уран бүтээлээ хийгээсэй гэсэн хүсэл сонсогч фенүүдэд нь байсан юм. Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань өнгөрөгч хоёрдугаар сард эргэн нэгдэж "Хаврын найраг" дуугаа дүрсжүүлэн гаргаж сонсогч олныхоо сонорыг мялаасан билээ.

Түүгээр ч барахгүй хоёр уран бүтээлчид маань гуравдугаар сарын 14-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө 19:00 цагаас "Илгээлтийн эзэд" нэртэй хамтарсан тоглолт хийх гэж буй талаараа дуулгалаа. Ийнхүү Монгол түмнээ хүндлэгдсэн дуучид маань сонсогч олныхоо сонорыг мялааж, мэлмийг баясгасан сайхан тоглолт хийх нь тодорхой боллоо. Бид тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. Ингээд уншигчиддаа хоёр гавъяатынхаа 13 жилийн дараа хамтран дуулсан "Хаврын найраг" дууг хүргэж байна.