Хайрцгаар охиндоо мөрөөдлийн гал тогоог нь хийж өгчээ
2016/03/06
Үрээ гэсэн эх хүний сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй. Өөрийн хүүхдийн инээд баясалтай царайг харах гэж юуг ч хийхэд бараг бэлэн байдаг.
Тэгвэл Филиппиний бүтээлч сэтгэлгээтэй нэгэн ээж өөрийн охиндоо зориулж хаягдал хайрцгуудаар тоглоомон гал тогооны өрөөг хийж өгсөн нь цахим ертөнцөд олны талархлыг хүлээгээд байна.
Родесса Вилланева нь гарын доорх материалуудыг ашиглан охиндоо зориулж өхөөрдөм тоглоомыг ийнхүү хийж өгчээ. Бүтээлч ээж энэ талаар “Намайг хоол хийх болохоор охин минь зэрэгцээд түмпэн сав бариад л тоглоод байдаг юм. Гэрт хэрэггүй хэдэн хайрцаг байхыг хараад энэ санаа төрсөн юм” гэжээ.
Танай гэрт хэрэггүй хайрцагнууд байдаг бол та ч энэхүү ээжийн санааг хэрэгжүүлж болох юм.
хайрын бурхан · 2016/07/29
яасан гоё юм бэ хамгийн агуу нь эх хүний сэтгэл юм
Гэрлээ · 2016/04/19
Эх хүний сэтгэл агуу юмаа.
Зочин · 2016/04/01
yamar hoophon yumbe yostoi mundag
Зочин · 2016/03/07
WOOW Goe yum be