Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016/03/07
Өнөөдөр хаврын тэргүүн цагаан бар сарын дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Аргын тооллын 3 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Тооно одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.