Мундаг аавын гэр бүлд нь хоёр өрөө байр өгөхөө баталгаажууллаа
2016/03/07

Хэн нэг иргэний тухай хөрөг нэвтрүүлэг фэйсбүүк хуудсаар цацагдаад чамгүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө энэхүү нэвтрүүлгийн зочноор таван хүүхэдтэй, таксины жолооч залуу уригдаж оролцсон. Эхнэр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, аз жаргалтай амьдрал босгохын төлөө нойр хоолгүй зүтгэн ажиллаж буй талаараа элдэв хачиргүйгээр ярьсан нь олон ч хүний талархлыг хүлээсэн.
Олноо мундаг аав хэмээн алдаршсан таксины жолооч залуу бурхны орноо одсон таагүй мэдээг бид сошал ертөнцөөс дуулсан.
Өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсныг уншигч та санаж буй биз. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн байна. Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдсээр...

Тэгвэл “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон мөн л фэйсбүүкээрээ дамжуулан нэгэн сайхан мэдээг дуулгалаа. Тодруулбал, “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байжээ.
Өнөөдөр талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гаргаж баталгаажууллаа.
Зочин · 2016/03/08
Hudaldan avah hudaldah gereegeer ogohod tatvar ni ondor gardiin belegleliin gereegeer oguul tatvariin huvi ni ch baga gardiish bitgii ingej busdiin hiij bgaa zuiliig haraar budaj baildaa ta nar
Зочин · 2016/03/08
Энэ хүмүүс юмыг дандаа эсрэгээр нь муугаар нь харахыг хүсэх юм үнэхээр сонин.Бэлэг бол бэлэг шүү дээ.Бид хүнд өгсөн бэлгээ буцаагаад авдаггүй биздээ сайн үылс дэлгэрэгбуцаагаад а
Зочин · 2016/03/08
Iiim saihan buyntai uil hiij bga tanai kompani ajild tani amjit husz UILS TANI URGELJ OODROG ybahiig erooe.
Зочин · 2016/03/08
iim saihan buyntai uils hiij bui tanai hamt olond amjilt husie mundag uguumur yumaa sainii hajuugaar saar gj bdag shuu dee
Зочин · 2016/03/08
Гайхалтай,танай хамт олны буянтай үйлс үргэлж цэцэглэж байх болтугай!
Зочин · 2016/03/07
Belegleliin gereegeer shiljuulsen horongiig notstoi gomdooson ued butsaadag tuunees shuudl butsaagaad avna gej bhgui tegeheer buynii sain uulsiig amnii zorgoor buu sevtuuleerei
Зочин · 2016/03/07
Hudaldah hudaldan avah gereegeer og gedeg chin yu gesen ug ve belegleh bish uneer ni zar gesen uguu Belegleliin gereenii utgiig sain oilgoj bj bichih heregtei
Зочин · 2016/03/07
Buyantai humuus bnaa amidrald ni sain saihniig husii
Зочин · 2016/03/07
boloo do xuurxii muusain xvvxdvvd ni exner ni ix l bayarlax baix da.
Зочин · 2016/03/07
yu gej iim saihan setgel gargaj bgaa humuust sonin sonin yum yarij setgelluune us tsatsaj bdag yum bedee harin ene kompaniig ner usiig ni humuust hurtel ni share hiij demjih heregtei shuu dee. tegvel uur kompaniud ulam iheer tuslah bolno shuu dee
Зочин · 2016/03/07
хүний сайхан сэтгэл гэж сайхан мэдээ байна зарим өлөн бөөснүүд өөрсдөө чадахгүй байж дуугүй бай
Зочин · 2016/03/07
Saihan setgeltei honshoortoi nuhduud bn da.ajil uils ni uuduu baig.amjilt buteeleer duuren baig gej eruue.tanai kompaniig sain tseejilj avlaa.
Зочин · 2016/03/07
belegleliin gereegeer hiihed bolno aduudalgui
Зочин · 2016/03/07
баяр хүргий
Зочин · 2016/03/07
yu gej hudaldan avhaar hiihev dee belegleleer hiine daraa ni ene bairiig yaaj evasiin geed tatvaraas asuuna odoo tsag hetsuu bolson
Зочин · 2016/03/07
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ ЮМ. БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ НЬ БУЦААЖ АВНА ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ БУРУУ ОЙЛГООД ХҮН МУУЛАХДАА САЙН ШҮҮ ЭНЭ ХҮМҮҮС
Зочин · 2016/03/07
бэлэглэсэн л бол бэлэглэсэн шүүдээ сайн үйлс дэлгэрэх болтугай амжилт хүсье
Зочин · 2016/03/07
Яах гэж ийм саар юм бичдэг хүмүүс вэ? Буцаагаад авъя гэж бэлэглээгүй л байлтай, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа л компани байна доорх нөхдүүд ядаж дээрх дансуудруу нь 100 төг хийснүү үгүйшүү
Зочин · 2016/03/07
YU gej tiim muuhai awya gej helehew dee dendvv muuhai muu sanaa manai mongolchuudad hereggvi negent beleglesen yum chini ugj l taaraa sh dee saihan yumiig bitgii tegj haraar budaj bai hvmvvsee
TSO · 2016/03/07
Amjilt husye. Buyn n delgereg
zochin · 2016/03/07
Manaixan taivan arai t.m judaggui yum xiixgui bailgui de
Зочин · 2016/03/07
Beleglej l bgaa ym chin bolno sh dee. Sain bna. Demjne ee.
Zochin · 2016/03/07
Hunii saihan setgeliig hundelne shuu manaihaan
Зочин · 2016/03/07
Бэлэглэлийн гэрээ болноо бэлэглэж байгаа юм чинь.бэлэглэлээд нэг жил болоход бэлэг буцах эрхгуй болдог юмаа.хэн хэнд нь амжилт хусэе
од · 2016/03/07
Сайн санаат хүмүүс мөнгө хандивлаад нэг мөсөн худалдан аваад өгөх нь зөв байх аа.Дансыг нь нээгээд хандивын мөнгө хандивлъя
Зочин · 2016/03/07
Бэлэглэлийн гэрээгээр өгнө гэдэг өгөөгүйгээс ялгаагүй ш дээ. Яах гэж ингэж худлаа шоуддаг бнаа. Эргээд байраа авья гэхэд хөөрхий яаж ч чадахгүй. 1,2 жил амьдруулхад гаргахыг үгүйсгэхгүй. Нэг мөсөн худалдах худалдан авах гэрээгээр хийгээд өгчихгүй