"Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнээс анх төрөн гарсан дуучдын нэг бол Бичүү. Тэрбээр "Ахиж би дурламааргүй байна”,“Будаггүй уруулын амт”,”Гуравхан жил” зэрэг дуугаа олны хүртээл болгосоноор нь дууг нь сонсогчид андахгүй мэдэх биз ээ. Тэгвэл сүүлийн үед нам гүмхэн байгаа тэрбээр хүүхэн стайлтай болжээ.