Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ
2013/07/15
- Тусламж үзүүлж буй эмнэлгүүдийн зохион байгуулалтыг эргэн харж 1 эх, хүүхдэд ноогдох талбайг нэмэгдүүлэх
- Жилээс жилд нэмэгдэж буй маш бага жинтэй нярайн төрөлтөнд бэлтгэж хүний нөөцийг анхаарах
- Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
- Сэхээн амьдруулах тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж шийдвэрт хүрлээ.
Мөн эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хүний нөөцийн тал дээр олон улсын стандартыг харж, харьцуулалт хийж хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа талаар, одоогийн байдлаар дутуу төрсөн нярайд тусламж үзүүлэх нөөц бололцоо аль түвшинд явж байгаа талаарх дүгнэлтийг сайжруулах, болоод Монгол Улсын хэмжээнд дутуу төрсөн нярайд үйлчилж байгаа тоног төхөөрөмжийг ямар хэмжээнд нэмэгдүүлвэл үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтойг онцлосон юм.
Мөн дутуу төрсөн эхчүүдээс үйлчилгээний тал дээр сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох судлагаанд 70-н хувь нь хангалттай сайн үйлчилж байгаа гэснийг дурьдаад дээрх асуудлуудыг бүрэн шийдэж, нярай дутуу төрсөн ч 100 хувь эх, хүүхдийн эрүүл мэнд, тав тухтай орчин, үйлчилгээнд хяналт тавьж анхааран ажиллахаа хэллээ.