Хөдөлмөрийн үндэсний нам дотор хагарал үүсч, намын даргын албан тушаалаа булаацалдаж буй. Иймээс тус намынхан даргын асуудлаа шийдүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдөл гаргажээ.

С.Ганбаатар гишүүн Улсын дээд шүүхэд түрүүлж өргөдлөө өгсөн байна. Түүний өргөдлийг хэлэлцэхээр хурлын тов гарсан байсан ч Г.Найдалаагаас мөн өргөдөл ирсэн тул хурлын товыг дээд шүүхээс хойшлуулжээ. Одоогоор тус намын даргын асуудлыг Улсын дээд шүүх хэзээ хэлэлцэж шийдэх нь тодорхой бус байна. Хэрэв ХҮН намын маргаан сонгуулийн бүртгэл хүртэл шүүхийн маргаантай үргэлжилвэл сонгуульд оролцох боломжгүй болох юм.

 

Э.Сүрэн