Хүчээ авсан доллар, хүчгүйдсэн эдийн засгийг яах вэ Ерөнхий сайд аа!!!
2016/03/11
Эдийн засгаа аврахаа амласан өнөөгийн ерөнхий сайдын ажил дашин шог болж байгаа бололтой. Ийн хэлэхийн учир нь ард иргэдийн амьдрал улам дорройтсоор ажилгүйдэл нэмэгдсээр, цалингаа цагтаа өгдөг байгууллага, компани гэж байхаа больсон.
Бэлэн мөнгөнтэй хүн ховордож мөнгөнд хайр зарлаж буйг сонсов. Өнөө үед бие биенээсээ банкны өр зээлээ төлөх гэсэн юм "мөнгө байна уу" гэж асуух явдал нэг өдөрт хэдэнтээ давтагдаж байна. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсч, иргэд хугацаандаа зээлээ төлж чадахгүй болсон талаар өнгөрөгч улиралын тайлангаас тодоос тод харагдсан.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 оны 1 дүгээр сарын эцэст 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 68.2 тэрбум төг буюу 8.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төг буюу 2.9 дахин өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.8 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.5 пункт, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 пунктээр нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 1 дүгээр сарын эцэст 872.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.1 тэрбум төг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 215.5 тэрбум төг буюу 32.8 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.4 хувийг эзэлж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 пунктээр нэмэгдсэн байна.
Ийнхүү эдийн засагт огцом эргэлт оруулахгүй бол урсгалаараа явбал долларт дарлуулсан хүчгүйдсэн эдийн засагтай Монгол улс ирэх онд дампуурлаа хамгийн түрүүнд зарлана гэсэн яриаг бодитоор харуулж мэдэх нь. Өнөөдрийн байдлаар монголбанкны зүгээс ам.долларын хазаарлах арга хэмжээ авах дорвитой ажил хийхгүй байна. Нэг ам.доллар 2048 төгрөгтэй тэнцэж, арилжааны банкуудад 2052 хүрчээ. Төгрөг үнэгүйдэж, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өслөө.
Энэ хугацаанд хонины ястай нэг килограмм мах дунджаар 6065 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7055 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ 25 төгрөгөөр, үхрийн цул мах 10 төгрөгөөр өсчээ. Хонины ястай махны үнэ 480 төгрөг, хонины цул мах 5.3 хувиар буюу 355 төгрөгөөр өссөн байна. Бага төгрөгөөр нэмэгдсэн байхад сүртэй юм гэж та бодож болно. Тэгвэл өнөө маргаашийн хоолоо арай хийн залгуулж буй олон хүмүүст 10 бай, таван төгрөгөөр өсөхөд маш том зөрүү гардаг юм. Жирийн иргэдийн амьдралын хамгийн жишээг татахад ийм байна.
Ийнхүү эдийн засагт эерэг хандлага гарахгүй байхад загатнасан газар маажив гэгчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эдийн засагтаа хувьсал хийх хэрэгтэй хэмээгээд авлаа. Тэрбээр “Бид эдийн засаг гэхээр үндсэндээ инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт хэдэн зүйлийн араас хөөцөлдөөд яваад байдаг. Гэтэл эдийн засгаа хөгжүүлэхийн тулд түүний суурь гурван хэсгийн нэг болох эдийн засгийн дэд бүтцийн асуудал манайд дээд зэргээр орхигдсон байна. Даатгалын салбар, хөрөнгийн биржийн асуудал, санхүүгийн тогтолцоо бол үндсэндээ орхигдож хаягджээ. Эдийн засгийн хувьд зөвхөн банк шүтсэн тогтолцоотой явсаар ирсэн. Тэгэхээр одоо үүнийг өөрчилж, эдийн засагтаа хувьсгал хийх цаг болсон.
Бид өнгөрсөн хугацаанд солонгорсон эдийн засгийн тухай маш их ярьсан. Одоо уул уурхай дээр түшиглэсэн ганцхан тулгууртай эдийн засгаасаа салах цаг болсон. Д.Эрдэнэбат сайдын хариуцан ажиллаж байгаа үйлдвэржилтийн асуудал дээр онцгой анхаарах ёстой. Ерөнхий үйлдвэржүүлэлтийг яриад бас хэрэггүй. Тухайлбал, мал аж ахуйгаас гаралтай ноос, ноолууран бүтээгдэхүүнээ боловсруулаад дэлхийн зах зээл дээр борлуулж чадах юм бол энэ салбараас олох орлого уул уурхайгаас төдийлөн дутахгүй.
XXI зууны эдийн засгийг хүн төрлөхтөн дараах байдлаар тодорхойлж, өрсөлдөөн аль хэдийнэ эхэлсэн байна. Жишээлбэл, өнөөдөр дэлхий нийт технологи, иннавоци, контент үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эко хүнс, аялал жуулчлал дээр анхааран ажиллаж байна. Энэ хэрээрээ сая дурдсан салбаруудад орох хөрөнгө оруулалтын хэмжээ ч маш ихээр нэмэгдэж байгаа. Тийм учраас Монгол Улсын хувьд энэ салбаруудаа хөгжүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Бид сэтгэлгээнийхээ цар хүрээг зоригтой тэлэх тэр цаг нэгэнт болжээ. Аль болгон уул уурхайн компани, хэдэн толгой ярьж суух вэ. Дэлхийтэй адилхан бизнес эрхэлж, дэлхийтэй адилхан өрсөлдөх тэр цаг үе тулж иржээ. Жижиг сонирхлоос үүдэлтэй явцуу өрсөлдөөнийг өнөөдрөөс эхлээд зогсоох шаардлагатай. Бид хүчээ, толгойгоо, чадлаа нэгтгэж дэлхийтэй өрсөлдөж, дэлхийн хэмжээний бүтээгч улс орон болох тэр цаг үеийн бид маш хурдтайгаар наашлуулах шаардлагатай байна” гэж өчигдөр болсон “Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулганы үеэр онцлоод авсан юм.
Ер нь манай улын эдийн засгийг хөл дээр нь босгоод зөв голдиролд оруулж иргэдийнхээ халаасаас татвар нэрээр завшиж төсвийн мөнгөө босгодоггүй хүн хэрэгтэй байна. Үгэнд биш үйлдэл харж сонголтоо хийвэл улсын маань эдийн засаг, хөгжил дэвшин дэвжих нь гарцаагүй. Олонтаа "эдийн засаг" гэдэг үгээр шоу хийлээ, одоо больё.
Зочин · 2016/03/11
Тэнэг Сайханбилэг огцор
7777 · 2016/03/11
Анхаарууллага,Доллар нэг их удахгүй жинхэнээсээ цаас болох байх шүү??? Орсууд илд далд хэлбэрээр зах зээлээс асар их Алт худалдан авч байна?оны сүүлээр рубьлыг алтан баталгаатай болгох гэж байна???,Мөнгөн тэмдэгтэй алтаар баталгаажуулсан улс дэлхийд хэд байдаг бол???энэ нэг юм хэлээд байгаа юм биш үү???
Zochin · 2016/03/11
Zasgiin gazar tsalin huls,tetgever tetgemjiig yaraltai nemeh heregtei,tegehgyi bol ih jagsaal tsuglaan ehleh bolno.
Зочин · 2016/03/11
Тэтгэвэрийн ирэйүйн санд з тэрбум хурамтлал бий боллоо хэмээнх шоугаа ипотекийн зээл хэмээх хар нүхрүү цутгажчих л юм хийгээд бна даа.АН долларынхаа ханшийг өсгөж ,мөнгө угааж сонгуулийнхаа мөнгийг босгож авах, Улс орны ирэйдүй ,АТ_ны амьдрал падлийч байхгүй гэдэг бодлого барьлаа даа