Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг залуу жүжигчин бол Б.Мишээл . Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид "Голланд сарнай", "Код", "Давхар цохилт", "Дэлхийд дурласан сар" зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина.

 

 

Тэрбээр хайртай М.Цэнгүүнтэйгээ нижгэр хуримаа хийсэн билээ. Энэ үеэрээ хөл хүнд байсан билээ. Саяхан өөрийн нандин зургаа дэлгэсэн жүжигчин бүсгүй маань амаржиж хүүтэй болж бүл нэмэв. Залуу хосуудад уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, аз жаргал, энхийг хүсье.