Энэ цагийн эрхмүүдийн эрхгүй зорьдог газар "Голден Жим фитнес клуб"-ээс санаачлан илүүдэл жиндээ санаа зовинож явдаг олон арван эрхэмүүдэд зориулж "ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХЭН ХУРДАН ХАСАХ ВЭ?" бооцоот уралдааныг тав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Тус уралдааны зорилго нь иргэдийг илүүдэл жингээс нь салгах мөн шагнаж урамшуулах аж. Учир нь энэхүү уралдаанд оролцсон нийт оролцогчдын шилдгийн шилдэг нь авто машин хожих алтан боломжын эзэн болох аж. Ингээд та бүхэндээ "ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХЭН ХУРДАН ХАСАХ ВЭ?" бооцоот уралдааны удирдамжыг бүрэн эхээр нь хүргэж байна.

  Голден Жим фитнес клубын ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХЭН ХУРДАН ХАСАХ ВЭ?

       БООЦООТ УРАЛДААН-5

 УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго

  1. Монгол улсын хүн амын хэт таргалалт, түүнтэй холбоотой үүсэж буй аливаа өвчин эмгэг, нийгмийн харилцааны бэрхшээлийг шийдэхэд тус нэмэр болох.
  2. Хүн амын нас баралтын дийлэнх хувь нь зүрх судасны өвчлөл болоод байгаа эмгэнэлт байдлыг багасгах.
  3. Халдварт бус өвчлөлийн тархалтыг багасгах, урьдчилан сэргийлэх.
  4. Таргалалт, хөдөлгөөний дутагдалаас болж Монгол хүний дундаж наслалт богиносож байгаа байдлыг таслан зогсоох.

Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага

2.1.  Уралдаанд оролцох сэтгэл зүйн бэлтгэлтэй байх.

2.2.  Идэвхитэй хөдөлгөөн хийх бүрэн боломжтой гэсэн мэргэжлийн эмчийн

        зөвшөөрөлтэй байх.

2.3.  Гэр бүлийн зөвшөөрөлтэй байх. Үүнд: Хамт амьдардаг хүмүүсийн уралдаанд

        оролцохыг нь дэмжиж, хүлээн зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт.  

2.4.  Оролцогчийн уралдаанд оролцохыг хүссэн өргөдөл.

2.5.  Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй.

2.6.  Биеийн жин, биеийн өндөр харгалзахгүй.

2.7.  Гадаадын иргэд оролцох боломжтой.

2.8.  Фитнес клубт хичээллэх төлбөр болон бооцооны төлбөр төлөх

         чадвартай байх.

Гурав. Шагнал урамшуулал

3.1.   Эхний гурван байр шалгаруулна.

3.2.   Нэгдүгээр байр: Японы суудлын автомашин, Голден жим фитнес клубт 1 жил

         100% хөнгөлөлттэй үнээр хичээллэх эрхийн бичиг

3.3.   Хоёрдугаар байр: 500.000 төгрөг, Голден жим фитнес клубт 6 сар 100%

          хөнгөлөлттэй үнээр хичээллэх эрхийн бичиг

3.4.   Гуравдугаар байр: 300.000 төгрөг, Голден жим фитнес клубт 3 сар 100%

         хөнгөлөлттэй үнээр хичээллэх эрхийн бичиг

3.5.  Шагналын сан  20.800.000 төгрөг, Хорин сая найман зуун мянган төгрөг.

Дөрөв. Бүртгэл

4.1.  2013 оны 8 дугаар сарын 26-аас 2013 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл

        Голден Жим фитнес клуб дээр бүртгэнэ.

4.2.  Оролцохыг хүсэгчид нь тэмцээний шаардлага хангасан байх.

4.3.  Бүртгүүлэх материал:  Цээж зураг 1%

                                               Иргэний үнэмлэхний хуулбар

                                               Эмчийн зөвшөөрөл

                                               Гэр бүлийн зөвшөөрөл

                                               Уралдаанд оролцохыг хүссэн өргөдөл

                                               Бооцооны 500.000 төгрөг авчирна.

4.4.  Уралдаанд оролцогчид нь Голден Жим фитнес клубт 3 сар хичээллэх төлбөр

        болох 600.000 төгрөг тушаана.  

4.5.  Уралдаан 2013.09.21-ны Бямба гарагт эхэлж, 3 сар үргэлжилэн 2013.12.21-ны

        Бямба гарагт уралдааны дүн гарна. Голден Жим фитнес клубын бүх гишүүдийн  

         шинэ жилийн арга хэмжээн дээр ёслол төгөлдөр шагналыг гардуулна.

Тав. Шүүгчид

5.1.  Японы биеийн бүтэцийг тодорхойлогч Танита аппаратаар дүн гарна.

5.2.  Шүүгчээр “Голден Жим” фитнес клубын захирал Ц.Баянмөнх

5.3.  Зөвлөх эмч, шүүгчээр ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн эмч, анагаах ухааны доктор Ч.Насанбат ажиллана.

Зургаа. Хэмжилт

6.1.   Анхны хэмжилт техникийн зөвөлгөөн 2013.09.21-ны өдрийн 12:00 цагт эхэлнэ.

6.2.  Хэмжилтийг уралдаан эхэлснээс хойш долоо хоног бүрийн Бямба гарагийн 12:00 цагт тогтмол хийж, хяналттай явна. 

ГОЛДЕН ЖИМ ФИТНЕС КЛУБЫН ЗАХИРГАА