Одоогоос арван жилийн өмнө буюу 2006 онд манай төсвийн орлого, зарлага 1.8 их наяд төгрөгөөр хэмжигддэг байсан гэхээр их хол сонсогдож байж магадгүй. Гэхдээ сүүлийн арав гаруй жил төрөөс төсвийн алдагдлыг жил бүр өсгөн баталж, үүнээсээ их хэмжээний алдагдлыг үүсгэсээр иржээ.

Ялангуяа 2012 оноос хойш төсвийн тэлэлт гаарсан. Үүнийхээ хэрээр, алдагдлаа нөхөхөөр дотоод болон гадаад бонд, Засгийн газрын баталгааг жил дарааллан гаргасан нь төсвийг чадамжгүй, улам эмзэг болгоод байна. Тухбайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд төсөв 4.2 их наад төгрөгийг өөртөө хуримтлуулаад байгаагийн дээр энэ жил 900 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ нь санхүүжилтийн өртөг улам л өсч байгаа энэ үед томоохон эрсдэл дагуулах нь тодорхой. Нээлттэй нийгэм форумын судлаачид 2006-аас хойшхи сүүлийн арван жилийн төсөв, төлөвлөлтийн ерөнхий дүр зурагт хийсэн тойм, дүгнэлтээс эш татан хүргэж байна.

Төсвөөрөө "туйлсан" арван жилд МОНГОЛ УЛС ЮУ Ч ХОЖООГҮЙ


2006-2010 ОН БУЮУ БЯЛУУРСАН ЖИЛҮҮД
Дэлхийн санхүүгийн хямралын дараа буюу 2010 онд зэс, нүүрс, төмрийн хүдэр гж мэт манай голлох экспортын түүхийн эдийн ханш огцом өсөж, хөрөнгө оруулалгын идэвх нэмэгдсэнээр төсвийн тэнцэл илүүдэлтэй гарч байсан. Мөн тухайн үед буюу, 2009 онд Оюутолгой төслийн гэрээг үзэглэж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр манай эдийн засаг ам.доллараар бялхаж, бялуурсан. Нөгөө талаас дэлхийн зах зээлд зэс төдийгүй, нүүрсний ханш хамгийн оргил цэг дээрээ байсан үе билээ. Улстөрчид энэхүү оргил үеийг ашигпан сонгуулийн амлалтаа биелүүлэхээр элдэв халамжийн хөтөлбөрийг хавтгайруулж, төсвийн зардлыг огцом тэлж байсан. Тухайлбал, иргэн бүрт 21 мянган төгрөг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмж гэх хавтгайрсан халамжууд энэ үед гарч ирсэн. Төрөөс 2012 оны долоодугаар сар хүртэл 800 тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн сангаар дамжуулж иргэдэд тараасан байдаг.

 

Энэ үед манай эдийн засаг түүхий эдийн ханшаас (зэсийн ханш голдох нөлөөтэй байсан) шууд буюу 73 орчим хувиар хамааралтай байжээ. Хэдийгээр 2008 оны хямралын дараа уул уурхайн орлогоос олсон хөрөнгийнхөө тодорхой хувийг Баялгийн сан, Тогтворжуулагпъш санд төвлөрүүлэюэр идэвхтэй ярьж байсан удаатай ч тодорхой үр дүнд хүрээгүй. 2009 онд төсвийн орлого 1.9 их наяд төгрөг, зарлага 2.3 их наядтай тэнцэж байсан бол 2010 онд орлогоо 3.1 их наяд төгрөг болгон өсгөсөн нь төсвийн сахилга бат муу байсны тод жишээ.

2011-2016 ОН БУЮУ ГАЗАРДАЛТ
Дэлхийн зах зээлд 2011 оны дунд үе хүртэл түүхий эдийн ханш өсөлттэй, эрэлт өндөр хэвээр байсан. 2012 оны дунд үеэс түүхий эдийн ханш алгуур уруудсаар, гадаад хөрөнгө оруулалт ч огцом татарч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш ч унаж эхэлсэн. Өнгөрсөн оны эцэст энэхүү уналтууд доод цэгтээ тулж очсон. 2010-2012 онд манай улс нүүрсний экспортод найдаж, төсвийнхөө хүндрэлийг шийдэхээр зүтгэж байсан бол 2013- 2015 онд дэлхийн эдийн засаг уналттай байсан "Чингис” болон "Самурай” зэрэг бондоор дамжуулж эдийн засгаа сэргээхээр зүтгэсэн ч байдал дээрдсэнгүй. Харин ч бондын хөрөнгөө үргүй зарцуулж, ашиг муутай, эргэн олж авах нөхцөл бага хөрөнгө оруулалт хийж, ихээюн шүүмжлэл дагуулсан.

 

Мөн энэ жилүүдэд хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдал, төрийн элдэв ухарч буцсан шийдлээс үүдэж, хөрөнгө оруулалт огцом татарсан. Тиймээс Засгийн газар 2013 оны дунд үеэс жилийн 18 хувийн хүүтэй дотоод бондыг банкуудад их хэмжээгээр арилжиж, төсвөө санхүүжүүлж эхэлсэн нь өртөг өндөртэй, арга адсан алхам болжбайна. Нөгөө талаас манай улс төрийн болон засаглалын сул дорой байдал эдийн засгийг төдийгүй, төсвийг улам хүндрүүлж байна. Манай улс 2011 оноос хойш буюу сүүлийн таван жилд төсвийн алдагдлыг 4.2 их наад төгрөг болгон хуримтлуулсан нь цаашид алдагдлаа санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эх үүсвэр өртөг өндөр болж байна. Дээр нь эю оны төсвийг мөн 900 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталсан нь төсвийг улам эзмэг болгож байна. Төсвийн орлогын ихэнх хувийг цалин, тэтгэвэр буюу урсгал зардалд зарцуулдаг тул зарлагыг танах боломж хумигдсан.

2017-2022 ОН БУЮУ ӨӨДРӨГ БУС ИРЭЭДҮЙ
Их хэмжээний алдагдалтай төсөв, эдийн засгийн идэвхжил суларч, хөрөнгө оруулалт царцсан, компаниудын үйл ажиллагаа сулараад буй ирэх тав, зургаан жилийг өөдрөг бус ирээдүй хэмээн Нээлттэй нийгэм форумын шинжээчид тодорхойлжээ. Учир нь, дэлхийн зах зээлд голлох түүхий эд болох нүүрс, зэс, газрын тосны ханш 2018 оны дунд үе хүртэл сэргэхгүй болохыг олон улсын шинжээчид хэлж буй энэ үед түүхий эдэд найдаад нэмэргүй бололтой. Хичнээн хэмнэлт хийж төсвөө баталсан ч зарлагаа дийлэхгүй нөхцөл үүсээд буй. Олон улсаас хөрөнгө босгохоор Засгийн газар сүүлийн хагас жил орчим ажиллаж байгаа ч жилийн хүү нь 10 хувиас дээш тогтохоор байгаа мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд олон улсын хөрөнгө оруулалт "муу” дүн өгсөн. Тэгэхээр гаднаас хөрөнгө оруулалт татна гэдэг амаргүй болж байна. Сульдсан эдийн засаг, эзмэг төсөв дээр ирэх нэг том ачаа бол гадаад бондуудын эргэн төлөлт юм. "Чингис” болон Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн томоохон төлбөрүүд 2017, 2018, 2022 онд хийгдэхээр байна. Ийнхүү гадаад, дотоод эдийн засгийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, түүхий эдийн ханшийн унаш, бондуудын эргэн төлөлт зэргээс шалтгаалан төсвийн эмзэг байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

 

Тиймээс ирэх жилүүдэд төсвөө батлахдаа улам чамбай зарлагыг үр ашигтай хийх хэрэгцээ гарч ирж байна. Энэ жил УИХ-ын сонгууль тохиож байгаа нь ирэх жилүүдэд эдийн засгийн оновчтой шийдлүүд гаргах эсэх цаашлаад засаглал, улс төрийн байдал тогтвортой байх эсэх нь эргэлзээнд оруулж байна. Хэрэв эдийн засгийн идэвхжил энэ хэвээр сул байвал ирэх жилүүдэд хэмнэлтэд ч найдаад нэмэргүй болно.

 

Б.УУГАНБАЯР

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/