Бид Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч тамирчинтай болсон сайхан мэдээгээр шинэ долоо хоногоо эхлүүлсэн.  ОУХМ  24 настай тамирчин бүсгүй М.Уранцэцэг энэ амжилтыг үзүүлж, хүн бүрийг баярлуулж бас огшоосон.

Түүний ялалтын барилдааныг үзээгүй нэг нь үзэж, хүн бүр түүнээр бахархсан билээ. Бразилийн Риоде-Жанейро хотноо өнгөрөгч 27-ны өдөр эхэлсэн Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр бид дэлхийн аваргатай болсон. Мөн эрэгтэйчүүдийн хөнгөн жинд ОУХМ Д.Амартүвшин мөнгөн мядалийн эзэн болсон бол ОУХМ Г.Болдбаатар тавдугаар байрт шалгарсан амжилтыг  үзүүлсэн.

Монголын анхны дэлхийн эмэгтэй аварга тамирчин, жүдоч М.Уранцэцэгийн амжилтаас хүргэж байна. Тэрбээр 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж  амжилтын гараагаа эхлүүлсэн бөгөөд 2009 онд үндэсний шигшээ  багийн тамирчин болсон байдаг. Түүнчлэн тамирчин М.Уранцэцэг Универсиад их наадмаас медаль хүртэж байсан удаатай.

 Тэрбээр  2012 онд болсон “их дуулга”-д оролцож хүрэл медалын эзэн болсон билээ. Мөн Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ түрүүлж Азийн аварга болсон. Мөн Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын гурван хүрэл медальтай.

Дэлхийн дайдад эх орныхоо нэрийг гаргаж, түүхэн амжилт тогтоосон түүнд баяр хүргэж, амжилт хүсье.

Б.Хорлоо