Автомашины дугаарын хязгаарлалт, зам засварын ажилтай холбоотойгоор  такси барина гэдэг нийслэл хотод хүндхэн асуудлын нэг болоод байгаа.

 Гэтэл ШӨХТГ болон Нийслэлийн тээврийн газар, такси үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд тохиролцож таксины үнийг нэмэхээр болжээ.  Ингэхдээ эхний нэг километрийн  үнэ 1500 төгрөг байхаар тогтож дараагийн километрээс эхлэн километр тутам 1000 төгрөгөөр тооцож байхаар тогтжээ.  Үүнээс гадна дуудлагын мөнгө 1000 төгрөг, хүлээлгийн мөнгө минут тутам 100 төгрөг байх гэнэ.

Мөн  халтууранд явж байгаа жолоочид заавал такси компаниудтай гэрээ байгуулж, ажиллах хэрэгтэй аж. Хэрвээ аль нэгэн такси компанид бүртгүүлэн, зөвшөөрөл аваагүй таксиг иргэдэд үйлчлэхийг хоригложээ. 

Ийнхүү таксины үнэ нэмэгдэж байгаад иргэд бухимдалтай байгаа бөгөөд тоотой хэдэн такси компаниудын эрх ашгийг бодож ард иргэдээ хохироож байна хэмээн бухимдаж байгаа юм.  

Б.Хорлоо