08 сарын 29-ны өдрийн зурхай
2013/08/28
08 сарын 29-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 24. Долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонины орд
Энэ өдрүүдэд ажилласан хүн муугүй орлого олно. Оюутнууд хичээлийн бэлтгэл ажил гээд ихээхэн завгүй байх нь. Ажлаа дуусгах хүчтэй бай. Өр зээлээ дуусга. Таны бодол ямар ч ашиг авчрахгүй, зөвхөн таны эрх чөлөөг хязгаарлаж байгаа харилцаануудыг таслахад муугүй байна. Та найз нартайгаа ер бусын тааламжит харилцаа үүсгэж болно. Танил эмэгтэйчүүд, найз охидын зөвлөгөөнүүд онцгой тусгай байна.
Үхрийн орд
Хүнд цаг үе ирж байна. Хүчтэй цохилтод орох томоохон алдаа хийх, уналт шаталтын үе. Гүтгүүлж хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Хэрэв та яахаа мэдэхгүй байгаа бол хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл зорилгодоо хүрэх шаргуу зан саадыг даван туулах шинжтэй. Амжилтгүй байж мэдэх зүйлээс болж ирээдүйн асуудлуудыг шийдэхээ хойшлуулна. Үр дүн хүлээж гар хумхин суух хэрэггүй.
Ихрийн орд
Тустай өдөр. Оюун санааны тогтвортой байдал, сэргэлэн овсгоотой шийдвэр тань та нарын хувьд ядаргаатай байж мэдэх юм. Гэхдээ Нар, Плутон гариг хоёрын хүчтэй эерэг холбоо нь буд гариг, далайн ван хоёрын сөрөг холбоог бууруулахад туслах болно. Та нарын ихэнх тань ажлын нөхцөл байдлаа дээшлүүлэх эсвэл албан тушаал дэвших, ажлаасаа илүү их сэтгэл ханамж авахыг хүсэх бол бусад ихрүүд нийгмийн бүлэг хүмүүсийг удирдахыг хүснэ. Энэ таатай нөхцөл байдал хүсэл зоригыг тань урагшлуулж өгнө. Та удахгүй хурим, болзоо уулзалтанд уригдах болно.
Мэлхийн орд
Мөрөөдлөө ажил хэрэг болгох өдөр. Ур чадвараа дээшлүүлэх хүсэл төрнө. Үргэлжлүүлэн сурахыг хүсдэг бол одооноос эхэл. Мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлснээр амжилтанд хүрэхэд нэг алхмаар ойртох болно. Тиймээс хөгжүүлэх шаардлагатай зүйлсээ хөгжүүлж эхлэхээс бүү ухар. Хожим нь олж авсан мэдлэг тань зөв ухаалаг шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд удирдлагатайгаа цалин хөлсөө нэмүүлэх албан тушаал ахих талаар ярилцаж зөвшилцөлд хүрэхэд таатай нөлөө үзүүлнэ. Олон нийтийн санаа бодлыг удирдах түвшинд хүргэх үүрэг хүлээх нь өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.
Арслангийн орд
Ер бусын өдөр. Нууцлагдмал далдын зүйл сонирхдог сонирхол тань нэмэгдэж, дорнын шашин сонирхон судлах болно. Гэхдээ өнөөдөр та хүсэл мөрөөдлийнхөө араас явах хэрэгтэй бөгөөд бусад зүйлийг зүгээр л хаяхыг зөвлөж байна. Та өөрт таалагдахгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлэх эрхтэй бөгөөд хүмүүс таны энэ зоригийг тань үнэлэх болно. Шинэ ажлын санал ирж болзошгүй. Энэ нь магадгүй таны хүлээж байсан боломж ч байж болох юм. Хэрвээ та одоогийн ажлаа орхих хүсэлтэй байгаа бол та хүслээ дагасан нь дээр. Гэвч шинэ ажлын санал гарч иртэл хүлээх гэсний хэрэггүй.
Охины орд
Замбараагүй өдөр. Та тайван амгалан байгаа боловч хамт ажиллагч сайн найз бизнесийн хамтрагч сэтгэл санааны таагүй байгаа. Байгаа эрч хүчээ дотно болоход ашиглаж болох ч халамж тавьж байгаагаа харуул. Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлвэл ажил хэргийн асуудлууд саадгүй байх бөгөөд хүсэл зоригоо мартаж болохгүй. Хүнд суртлын дүрэм журам төлөвлөгөөнд тань саад болж мухардалд оруулах боловч тухайн мөчид нь зөв арга хэмжээ авбал даван гарч чадна.
Жинлүүрийн орд
Болгоомжлох өдөр. Энэ өдөр танилцсан болон ажил хэргийн шугамаар уулзалдах түншээ сайтар судал. Шунал тачаалд төлөх төлөөс сонирхлоос тань илүү өндөр байж мэднэ. Энэ хүн найзад тань татагдаж магадгүй тул тун анхааралтай байгаарай. Нэр хүнд чинь нэмэгдэж, ашиг орлого олж чадна. Хууль эрх зүйн асуудлууд санааг тань зовоож байгаа бол тодорхой шийдэлд хүрэхээсээ өмнө хуулийн зөвлөгөө ав. Чухал албан тушаал хашдаг хамаатан садан тусалж ч магадгүй юм.
Хилэнцийн орд
Зугаатай өдөр. Өдрийн эхэнд та романтик байдлыг үүсгэнэ. Хэрэв та хэн нэгэнд дурлавал ид шидийн юм шиг санагдана. Гэвч та хайрандаа итгэхгүй байвал мананд төөрсөн мэт байдлыг авчрах болно. Та түүнд итгэхгүй байлаа ч түүнийг шалгах цаг нь биш. Та сэтгэлд нийцсэн хариулт авч чадахгүй. Сэтгэл татам үйл явдал таны амьдралд сайхан зүйлийг нэмнэ.
Нумын орд
Сайн өдөр.Эрхэм хүн тань өвдөөд таны тусламж дэмжлэг түүнд хэрэгтэй болж мэдэх юм. Очих цагаа товло таны тус дэмжлэг найз болон хайртай хүнд тань итгэл найдвар тав тухыг өгөх болно. Та ганц бие эсвэл хостой ч байна уу ямартай ч хайр дурлал тань хүчтэй гайхалтай мэдрэмжийг мэдрүүлнэ. Та тэдэнд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ тусласнаар өөртөө ч бас туслах болно. Болзоонд явах бол шинэ романтик харилцаагаа удаанаар үргэлжлүүл. Өнөө орой гадагш гарах бол алиа хошин бай.
Матарын орд
Өгөөмөр өдөр. Өнөөдөр бол хайр дурлал санхүү бүтээлч байдал, хуулийн асуудлууд гэсэн эдгээр зүйлс гарч ирэх сайхан өдөр. Танд боломж бололцоо тусламж дэмжлэг илгээж болно. Тиймээс юу ч болсон давуу тал болгон ашиглахдаа бэлэн бай. Бизнес болон зугаа цэнгэл хамтдаа хэлхэлдэж явах төлөвтэй байна. Олон улсын ажил эсвэл арилжаа худалдаатай холбоотой ажил хийдэг матрынханд маш ашигтай цаг ирж байгааг илтгэнэ. Ганц бие тохирох хүнээ хайж байгаа хүмүүст хайрын сахиусан тэнгэр сумаа барьчихаад таныг отон энэ тэрүүгээр нисэж байгааг гэдгийг хэлэхэд таатай байна. Хайр дурлал тань амьдралд тань маш том эрч хүч дур сонирхлыг нэмнэ.
Хумхын орд
Гаатай өдөр. Өнөөдөр сap таны бэлгэдэл болох хумхын орд руу хөдлөж байгаа тул ерөнхийдөө тааламжтай өдөр болно. Таны эрч хүч нэмэгдэнэ таны сэтгэл татам, дур булаам байдал бусдын анхаарлыг татна. Хуулийн асуудлууд хүчтэй сөхөгдөж энэ нь таныг хуульч эрж хайхад хүргэнэ.
Загасны орд
Завгүй өдөр. Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно. Гэхдээ өөртөө итгэх байдлаа бусдын өмнө гарган үзүүлэхээ санаарай. Ганц бие загаснууд сохор болзоонд явах нь ашигтай байх магадлалтай. Харин хосууд хоёулханаа байхын тулд хайртай хүнээсээ хамт нам гүм газар очиж амрахыг ятга. Ялангуяа сүүлд хоёулханаа амарснаас тань хойш нилээн удсан бол.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.