Хаврын халгай ядаргаа тайлдаг
2016/03/15
Хаврын улиралд хүн ядарч, нозоорох, сэтгэл санаа тогтворгүй болох, биеийн эсэргүүцэл сулрах, нойр ханахгүй байх зэрэгээр ядаргаанд ордог нь өвчинд өртөмтгий болгодог. Энэ байдал нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой ба хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж. Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний бие витамины дутагдалд орж дархлаа сулрах талтай.
Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг.
Хүмүүсийн биеийн эсэргүүцэл суларсан хаврын цагт халгай гэх ургамалыг хэрэглэх нь зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээг нөхөх ядаргаа тайлах зэрэг олон талын ач холбогдолтой үнэ өртөг хямд юм. Нарийн өргөс нь хүчлээр түлж арьс цочроодог халгай хэмээх өргөст ургамал Монголын хаана ч элбэг ургадаг.
Халгайн хүний биед үзүүлэх ач холбогдол маш их билээ. Халгайд байх амин дэмийн эдгээх чадвар нь зөвхөн малаар зогсохгүй хүнд туйлын тохиромжтой гэдгийг Монголчууд ажиглалтаар судлан мэджээ.Халгай нь С болон В, К витаминаар баялаг, уураг, төмөр,кальци, магни, цайр зэрэг элементүүдийг агуулдаг.Мөн Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг.
Зочин · 2016/03/15