Гэрэл зургийг mpa.mn-с ашиглав

Дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын санаачилсан “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүллж байгаа талаараа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр орой Монгол бөхийн өргөөнд Илгээлтийн эзэд тоглолт боллоо.

Уг тоглолтоор цас зудтай байгаа аймгуудын малчдад туслах зорилготой байсан бөгөөд үзэгчид нэмнээ, өвс, лаа чүдэнз зэрэг малчдад хэрэгтэй гэсэн болгоныг авч ирэн хандив өргөсөн юм. Мөн тоглолтын бүх ашиг малчдад очно гэдгийг гавьяатууд дуулгав.

ОБЕГ-ын өгсөн мэдээллээр Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүнд байгаа юм.