Ш.Сайхансамбуугийн эхнэрт эрүүгийн хэрэг үүсгэлээ
2013/08/28
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах энэ сарын 23-нд бүрэн шатаж 53 настай О гэгч эмэгтэй амиа алдаж 300 гаруй түрээслэгч хохирсон. Уг гал түймрийн хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр Г.Оюунсогоод Эрүүгийн хуулийн 138.2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус захын ихэнх хувийг эзэмшдэг түүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие амь нас хохирсон гэсэн үндэслэлээр сэжигтнээр татжээ.
Түүнчлэн Г.Оюунсогоогоос гадна гал түймэр гарсан өдөр тус захад жижүүрт гарсан нэг манаач, хоёр цахилгаанчинд Эрүүгийн хуулийн 153.2 дэхь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх зүйл ангиар сэжигтнээр татсан бол тус захын менежер, зохион байгуулагч гээд нийтдээ 10 хүнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Тэднээс долоон хүнийг оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 27-ноос эхлэн 14 хоногийн хугацаатай Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эх сурвалжийн мэдээллээр тус захын менежер нарын 10 хүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.
Учир нь, хэргийн газрын үзлэгээр шатсан хүнсний захад үйл ажиллагаа явуулж байсан 28 цайны газрын 24 нь таван литрийн баллонтой газ ашиглаж байсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг хууль хяналтын байгууллагынхан эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа юм байна. Тус захад өмнө нь удаа дараа гал түймэр гарч байсан тул 2008 оноос захын аюулгүй ажиллагааг сахиулах үүднээс газ ашиглахыг хориглосон байсан аж. Одоогоор уг галын шалтгааныг мэргэжлийн байгууллагаас тогтоох хүртэл бүтэн сарын хугацаа шаардагдана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тухайн өдөр “Нарантуул” захад 6.10 цагаас өмнө гал гарсан байх үндэслэлтэй гэнэ. Зарим гэрчүүд хүнсний захаас бага зэргийн утаа удаан хугацаанд уугиж байгаад хоёр удаа тэсрэлт болж, гал идэвхижсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Энэ нь битүү өрөөнд жижиг зүйлсээс гал гарч улмаар агааргүй өрөөнд тодорхой хугацаанд идэвхжин эзэлхүүнээ тэлж улмаар цонхууд хагарч дэлбэрсэн байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар харж байгаа аж. Гэхдээ мэргэжлийн байгууллагынхан шатсан хүнсний захаас 34 ширхэг дээж авч шинжилж байгаа юм байна.
Өдгөө тус захад гарсан галын шалтгааныг тогтоохоор УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүхийн тушаалаар Баянзүрх дүүргийн нэг хоёрдугаар хэлтсийн 20 гаруй байцаагч ажиллаж байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлээр уг хэрэгт 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч гал гарч байсныг харсан болон “Нарантуул” худалдааны төвийн удирдлага менежер зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.
Зочин · 2013/08/29
AN ***taasan MAN hohirson ch geh shig sonin yum bolohne dunjingarawihan gal tawisan geel bsan huuli togtomj ni yasan esehiig shiidhel blgui yun ert onosh tawidag yum daldig hardag yumu bi neg yum asuuhimsan
Иргэн · 2013/08/29
МАН-ын гол ивээн тэтгэгч Сайхансамбууг дарж авах зорилготойгоор энэ галыг АН-ынхан тавьчихаад мөн ч их сүржигнэж байнаа. Эхнэрийг нь хүртэл хорих ямар хэрэгтэй юм болдоо. Хүмүүсийн сэтгэхүйгээр тоглож чадаж байгаа юм шүү. Нарантуул хэдийгээр ****** ******хайгаар **********лж байгаа боловч Монголын хэдэн хүнийг энэ зах тэжээж байгааг мартсан бололтой. Энд наймаа хийдэг нэг хүний ард хэдэн хүн тэжээлгэж амьдарч байгааг дарганцарууд мэддэг болов уу.
Зочин · 2013/08/29
hii ashigladaggui tsainii gazar gej baidag yum u? tsahilgaanaar bol hurdan hool hiij amjihgui shuu dee. ashiglahiig horih bish ayulgui ajil*****nii zaavarchilgaa ogch morduuleh heregtei