Сүүлийн өдрүүдэд “Энх арслан гүүр” нэртэй байгууллагаас гар утасны мессэжээр болон мэдээллийн цахим хуудсаар цагдаа, хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн шинжтэй үндэслэлгүй, мэдээллийг дараа цацах болсон. Тухайлбал Нарантуул худалдааны төвийн хүнсний захын байр шатсантай холбогдуулан Ш.Сайхансамбуугийн эхнэрийг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулсан тухай худал мэдээллийг олон нийтэд тараасан байна.  Удаа дараа иргэд, олон нийтэд худал мэдээлэл цацаж цагдаагийн байгууллага болон хуулийн хяналтын байгууллагын нэр хүндэд халдаж байгаа “Энх арслан гүүр” нэртэй байгууллагыг хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцохоор болсон байна.

А.Баярмаа