“Элдэвтэй” хотын дарга
2013/08/28
Исландын нийслэл Рейкьявик хотын захирагчийг Жон Гнарр гэдэг бөгөөд тэрбээр уйтгартай нэгэн хэвийн улс төрчдийг бодвол анхаарал татсан, хөгжилтэй нэгэн ажээ.
Их сургуульд орж чадаагүй тэрбээр жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд өсвөр насандаа "Runny Nose" рок хамтлагийн басс гитарчин байжээ.
Тэрбээр хотын дарга болохоосоо өмнө буюу 2010 хүртэл таксины жолооч хийж байсан гэнэ. Улмаар “Шилдэг нам” хэмээх улс төрчдийг хурцаар шүүмжилдэг нам байгуулсан ажээ. Түүний байгуулсан нам хотын оршин суугчдийн дэмжлэгийг авч тэрбээр хотын дарга болсон юм.
Жон Гнарр хотын дарга болсноосоо хойш олон үйлдлээрээ хотын оршин суугчдын гайхшралыг төрүүлдэг бөгөөд хамгийн сүүлд л гэхэд ижил хүйстнүүдийн жагсаалд “гол дүр” болон оролцсон байна.