УИХ-ын гишүүн Г.Уянга ханьдаа сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд бүсгүйчүүдийг шууруулаад авсан трэнд бэлгийг өгсөн гэнэ шүү. Тодруулбал, "Янмал" үйлдвэрийн оймсуудаар сарнайн баглааг хийн ойр дотныхоо эрчүүдэд бэлэглэсэн байна. "Хайлаастын Янмал оймсонд ёстой нэг "алалцаж" байж хань, үр, хамтран ажиллагч, хамаатан садандаа сарнайн баглаа авлаа. Ёоох" хэмээн цэргийн баярын бэлгээ задалсан юм.