“Боинг”-ийн унасан газарт байгалийн ховор үзэгдэл болжээ
2016/03/20
“Боинг 737-800” нисэх онгоц сүйрэх үед Донын Ростовтбайгалийн ховор үзэгдэл – агаарын маш хүчтэй урсгал болжээ. Оросын цаг уурын “Фобос” төвийн тэргүүлэх мэргэжилтэн Евгений Тишковец сурвалжлагчид ингэж хэлсэн байна. Нисэх онгоц унасан газарт агаарын урсгалын хурд цагт 100 километрээс давсныг (секундэд 30 метр) тэр тодруулан тайлбарлажээ.
Цаг уурчийн хэлснээр, агаарын урсгал 600 метрээс 10 мянган метр хүртэл өндөр ажиглагдсан байна. “Ийм салхины урсгал нислэгийн динамикт хамгийн сөрөг нөлөө үзүүлж болох юм. Нисэгч эхний оролдлогоор нисэх онгоцоо буулгахад чиглүүлж чадаагүйг үүгээр тайлбарлаж болно” гэж тэр тэмдэглэжээ.
Дубайгаас ниссэн төсвийн “FlyDubai” нисэх компанийн «Боинг 737-800» нисэх онгоц гуравдугаар сарын 19-ны бямба гарагт шилжих шөнө Донын Ростовт унажээ. Нисэх онгоцонд сууж явсан62 хүн амь үрэгдсэн юм.
Нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Нислэгийн алдаа болон техникийн гэмтэл согог болсон явдлын гол шалтгаан гэж үзэж байна. Нисэх онгоц эвдрэл гэмтэлгүй, нисэгчид агаарын хөлөг жолоодох зохих бэлтгэлтэй байсан гэж нисэхийн “FlyDubai компанийнхан мэдэгджээ.
Сүйрсэн нисэх онгоцны ахмадын амьдралын зарим зүйл тодорхой болжээ.Аристос Сократус “FlyDubai” компанид ажилд орохоосоо өмнө киприйн нисэхийн “Helios Airways” компаниас халагдсан байна.
2005 онд Афин хотын ойролцоо “Boeing 737-300” нисэх онгоц сүйрсний дараа тус компани дампуурчээ.Тэгэхэд сүйрлийн улмаас 115 зорчигч, багийн зургаан гишүүн амь үрэгдсэн байна.
Сократус Оксфордын нисэхийн академи дүүргэжээ.Нисэгч саяхан гэрлэж, харин түүний гэргий гэдсэндээ хүүхэдтэй үлдсэн байна.
С.Инда
www.bataar.mn
Зочин · 2016/03/21
Harsmsaltai yum
Зочин · 2016/03/20
dain main hiiheer tegdiin olon daisantai bolj baigaan