Аз жаргалтай гэр бүлийн 10 нууц
2013/01/21
Мэдээж хэрэг хосуудын дунд үл ойлголцол олон гарна. Гэхдээ хамгийн гол нь хосууд хоёулаа нэгэн зэрэг уурлаж, хашгичахгүй байх нь чухал. Хэрвээ таны хань уурлаж байгаа бол та эвээр харилцахыг хичээ.
Таны зөв байсан ч гэсэн нөгөө талаа тайвширтал нь хүлээ. Ингэвэл та ч гэсэн түүгээр хүссэнээ хийлгэж чадна. “Эвт шаазгай буга барина” гэдгийг өвөг дээдэс маань зүгээр нэг хэлээгүй болов уу…
2 – Бие бие рүүгээ бүү хашхир
Хэрүүл маргаан дэгдээд эхлэхээр нэг нь хашхирч гуугчаад байвал нөгөөдөх нь тэрнийхээ дор орохгүй гээд бас л хашхичаад байвал юу ч шийдэгдэхгүй шүү дээ. Ер нь ямар ч нөхцөлд хань нөхөр рүүгээ чангаар битгий орилж хашхир. Юуны түрүүнд хоорондын хүндлэлээ бодолцох хэрэгтэй. Та хоёр он удаан жилээр хамтдаа сайхан амьдарна шүү дээ. Тийм сайхан амьдралд өчүүхэн зүйлээс болоод сэв суулгаж огт болохгүй.
3 – Зөөлөн шүүмжил
Хүн л болсон хойно, хань ижилд тань танд таалагдахгүй үйл хөдлөл, зан чанарууд байж болно. Энэ сэдвийг чөлөөтэй хөндөн ярилцаж болно. Хамгийн гол учир энэ яриагаа яаж өрнүүлж байгаад юм… “Чамайг ингээд эхлэхээр уур хүрээд байна, чамаас бүр залхчихлаа” гэхийн оронд “Миний хайрт ингэж аашлах ерөөсөө зохихгүй байна” гэж хэлж болно.
4 – Эрх мэдлийн төлөө бүү байлд
Хэрвээ маргааныг заавал хэн нэгэн тал дийлэх ёстой бол орхичих нөхөр чинь дийлэг. Хайр сэтгэл бол эрх мэдлийн төлөөх дайн биш гэдгийг ухамсарла. Гэр бүл болсны дараа энэ асуудал улам бүр эмзэг болдог. Чи намайг тэглээ, би чамайг ингэлээ гээд л. Хэрүүл маргаанд хэн ялж, хэн ялагдах нь таны хувьд хэр чухал вэ?
5 – Өнгөрснийг март
Хэзээ ч өнгөрсөнд болж өнгөрсөн алдаа дутагдлыг хань ижилдээ дахин давтан сануул. Хэрэлдэж маргаж байхдаа холбоотой, холбоогүй үед хань нөхрийнхөө өнгөрсөн алдаа дутагдлыг дахин сөхөх нь хамгийн буруу алхам байдаг.
6 – Түүнийгээ үл тоомсорлож болохгүй
Та хоёр өөр өөр зүйлсийг сонирхдог байж болно Нөхөр тань хөл бөмбөг үзэхээр явдаг байхад та найзуудтай гадуур зугаалж цагийг сайхан өнгөрүүл. Гэхдээ ямар нэгэн төлөвлөгөө зохиохдоо нөхрийнхөө саналыг асуудаггүй бол та буруу замаар явж байна. Та нөхрийгөө хэзээд эн түрүүнд тавьж байх ёстой.
7 – Орондоо орохдоо заавал эвлэрч бай
Маш ширүүн маргаан өрнүүлсэн ч гэлээ орой унтах гээд орондоо орохдоо бие биедээ гомдсон хэвээр байж болохгүй. Тиймээс хэвтэхээсээ өмнө заавал асуудлаа эвээр сайхан шийдвэрлэж бай. Унталгын өрөө бол та хоёрын тусгай ертөнц шүү дээ. Тэр ертөнцдөө асуудлаа авч орж болохгүй.
8 – Магтаал маш чухал
Өдөрт хамгийн багадаа нэг удаа хань ижилдээ сайхан үг хэлж бай. Түүнийг өдөрт хэдэн ч хүн магтаж, сайн сайхан үг хэлдэг байж болно. Гэхдээ хамгийн чухал нь хань ижлийн бодол шүү дээ.
9 – Уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй
Хэрвээ та буруу зүйл хийсэн бол түүнийгээ илчилж, уучлалт гуйж бай. Гэхдээ үүнийг байнга давтаж, зуршил болгож болохгүй. “За тэгээд уучлалт гуйгаад л болчихно” гэж бодож болохгүй.
10 – Өөрийгөө шүүмжлэхээс бүү эмээ
Та хоёрын дундах маргаан юунаас үүсээд байдгийг нэг бодоод үз? Ганцхан нөгөө талаа буруутгаад байх хэр зөв билээ? Та үүнд ямар ч буруугүй гэж үү? Мэдээж бага зэрэг болов ч буруу байж л байгаа. Эхлээд өөрийнхөө бурууг хүлээгээд үз.