Тавхан настай хүүгээ өдөр бүр зодож, тамлан согтуудаа заазуурдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэйг шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд дөнгөж сая боллоо.

Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү Д.Идэр болон түүний ээж О.Болормаа нар оролцсон юм. Хаалттай болсон энэхүү шүүх хурлаар хяналтын прокурор  шүүгдэгч Н.Довжинсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3, 100.1-т зааснаар буруутган 7.9 жилийн хорих ялыг төлөвлөөд байсан бөгөөд шүүхээс сэжигтэнд 7 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Н.Довжинсүрэн өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж,  арав гаруй удаа эрүүлжүүлэгдэж байсан юм.

А.Баярмаа