Өнгөрсөн онд " Үргээлэг" уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа кино театруудаар ашиг орлогоороо тэргүүлэхээс гадна нийгэмд болж байгаа асуудлыг хөндөж чадсан, жүжигчидийн уран чадварыг гаргаж, үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл нэгэн үеийн шижигнэсэн залуучууд хоёрдахь бүтээлээ туурвижээ.

Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, А.Дэлгэрмаа, Н.Ялалт, П.Цэрэндагва, П.Баттөр, Э.Одбаяр нар тоглосон юм. Киноныхоо нээлтийнхээ үеэр урлагийнхан дундаа "Баян" Баясаа хэмээгддэг продюсер,жүжигчин Ж.Баясгалан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Тэдний бүтээлийг үзсэн үзэгчид ам сайтай байгаа бөгөөд жүжигчин залуус мэргэжлийнхээ чансааг харуулаад авлаа.

О.Ариун