Урлагийн салбарын олон бүсгүйчүүд бизнест хүчээ сорьж яваа билээ. Тэгвэл Х ТҮЦ продакшнаас өрх тусгаарлаж, Ц.Оюунтуул эгчтэйгээ хамтран, хувийн Т&T продакшнаа байгуулсан жүжигчин А.Туяаг сайхан хөлтэй үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн эрчүүд хөл алддаг. Эрчүүд ч гэлтгүй бүсгүйчүүд түүнийг гоо сайхандаа болон хоололтоо хэрхэн зохицуулж, ямар дэглэм барьдаг болохыг мэдэхийг ихээхэн хүсдэг нь нууц биш.

 

 

Үе үехэн өөрийн цахим хуудаснаа нүцгэн, хөл, хөхөө ил гаргасан зургаа нуулгүй постолдог. Тэгвэл тэрбээр "Өөрийнхөө хувцастай зургаа постлох юун сонин гэж" хэмээжээ. Жүжигчин бүсгүй нэгэн нэвтрүүлэгт оролцон өөрийн гоолиг биений талаар ийн хөөрөлдсөн байна.

О.Ариун