П.Эрдэнэтуяа: Монголбанк бол ил тод
2016/03/23
Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас шилэн дансны мэдээлэлтэй холбоотой цаг үеийн зарим мэдээллийг тодрууллаа.
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг 56,6 сая төгрөгөөр эмнэлэгт үзүүлжээ гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Монголбанк хүний нөөцийн бодлого болон журамдаа ажилтнуудаа эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулахаар заасан байдаг. Мөн ажил олгогчийн хувьд хууль, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, эмнэлгийн багц үзлэг, шинжилгээнд хамруулдаг жишиг уламжлалын дагуу 2016 онд эмнэлгийн багц үзлэг, шинжилгээг “Сөүлсэниорс Монголиа” ХХК-иар гүйцэтгүүлж байна. Эрүүл мэндийн үзлэгт ажилтнуудыг хамруулснаар аливаа өвчний онош эрт үедээ илэрч тухайн хүнд өвчин шанлалыг бага мэдрэх, эдийн засгийн хувьд ч арай хөнгөн тусах ач холбогдолтой юм. Мөн Эрүүл мэндийн даатгалыг ажилтан бүр төлж байгаа тул ажилтнууд үзлэг, шинжилгээнд хамрагдах бүрт холбогдох хөнгөлөлт, урамшуулал түүнээс төлөгдөөд явж байгаа. Монголбанк нийт ажилтнуудаа хоёр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсаар ирсэн. Цаашид ч хамруулах болно. Монголбанк төдийгүй ямар ч байгууллагад хамгийн үнэтэй зүйл бол эрүүл боловсон хүчин байдаг. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хувьд анх томилогдон орсон цагаасаа хойш эмчилгээний зардалд болон нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг нэг ч удаа авч байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Монголбанкны санхүүгийн тайланд жил бүр хөндлөнгийн аудитийн үйлчилгээ үзүүлж буй дотоод, гадаадын аудитын газруудын дүгнэлтээс харж болно.
-Монголбанк ил тод байдлыг хэр ханган ажиллаж байгаа вэ ?
-Монголбанк нь Шилэн дансны болон Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой бүхий л мэдээллээ тухай бүр цахим хуудсандаа байршуулдаг. Монголбанк нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилтнуудынхаа эмнэлгийн үзлэг, шинжилгээний гэрээг мөн нийтэд мэдээлсэн. Монголбанк бол ил тод бөгөөд төрийн нууц болон байгууллага, хувь хүний нууцаас бусад асуудал дээр нээлттэй байдаг.
Otgonbayar · 2016/05/20
Sain bn uu.8%-n bairnii lizintei irged 5%-d shuud shiljine gej erunhuulegch yarisan .banknuud l horig handaj bn gesen.ene unen bol tulj chadahgui bgaa irgedee 5%-d shuud oruulj bgaa yu .bank ajilchiddaa bairnii lizing 0.3-0,5%-r ugch bolj bgaa yum chin ard tumnee ch gesen adil uzej bolohgui yum uu.Ard tumen bayan baij uls oron bayan bn biz dee.
Зочин · 2016/03/23
nice