Дуучин хэмээн олны танил болсон энэ залуугийн дууг сонссож явсан залуу андахгүй мэдна. Тэгвэл өнөөдрийг хүртэл дуучин цолтой явсан тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин улс төрч болохоор шийджээ. Энэ тухайгаа " Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ - н 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсоноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан дуучин Мөнхтөрийн Нарантуяа найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулж дуулгалаа.

Ийнхүү энэ хаврын сонгууль тун сонирхолтой болох нь энэ. Топ гэргийтэй дуучин залуу ялах эсэхийг түүний "од, АЗ" л мэдэж дээ.

О.АРИУН