Гэртээ үлдэх үү? Явах уу?
2013/08/29
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд. Захиагаа юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. Олон зүйл дээр зөвлөгөө авч саналаа солилцмоор байна. Учир надад зөвлөөд ярилцчихаар хүн байхгүй.
Багаасаа л бүх асуудлаа өөрөө шийдэж зохицуулж ирсэн. Харин энэ удаа ямар шийд гаргахаа мэддэггүй ээ. Одоо би 26 настай айлын ганц хүүхэд аав ээж маань байдаггүй эмээ өвөө дээрээ өссөн. Нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Бид хөөрхөн охинтой, 2 -уулаа ажил хийдэг.Нөхөр маань даруухан дуу цөөтэй хүн.Бид одоог хүртэл шүрүүхэн үг хэлж хэрэлдэж янз бүр болж үзээгүй. Өнчин ер нь бол зиндаа таарахгүй гээд л анхнаасаа би хадмууддаа таалагдаагүй байнга л намайг гоожилч байдаг. Харин нөхөр маань байнга биш баяр ёслолоор л очиж байх юм чинь чи тэвчээд өнгөрж бай гэж гуйдаг байлаа. Хамгийн сүүлд наадмаар хадмууд дээрээ очихдоо үнэхээр тэсэж чадахгүй хадам ээжтэйгээ муудалцсан. Намайг хүүгээсээ салгана, арчаагүй энэ тэр гээд л. Нөхөр хэнийх нь ч талд оролгүй дуугүйл суусан. Яг тэр үед гэр бүлээрээ салхинд гарах гэж байсын. Би бухимдсандаа явахгүй гээд үлдсэн. Гэтэл нөхөр маань залгаад чамайг энд ир, эсвэл гэрлүү нь суулгаж өг гэж байна гэж ярьсан. Би үнэхээр нөхөртөө гомдоод унаанд суулгаад өг би явлаа л гэсэн. Харин хадам ээж сайн бодоорой явлаа гэхэд чи л хохирно эр хүн бол яахав дахиад эхнэр авч сайхан амьдарна гэх юм ярьсан. Надад явар очих аав, ээжийн гэр байх биш ээжийн эгчийнд хүүхдээ тэврээд очсон. Нөхрөө цуг яваагүйд юу ч яриагүйд би үнэндээ гомдсон иргэж очихгүй л гэж бодож байлаа. Манай нөхөр хүн аргын олоод гуйж чадах хүн биш болхоор намайг яваад хэд хоносны дараа утасдаад хүрээд ир л гэсэн. Би очих болоогүй амралт дуусаагүй би амарч байна гээд жаахан гүрийв.Хотод ажилтай байсан болхоор хөдөө удаан байж чадахгүй, хотод ирээд очих газаргүй болхоор мэдээж би гэртээ ирсэн. Ирснээсээ хойш юу ч болоогүй юм шиг бид 2 эвтэй байлаа.
Хадмынд болсон хэрүүлийн талаар ч ярилцсангүй. Иймэрхүү гэр бүлийн асуудал яригдаад тулаад ирхээр юм юм л бодогддог юм байна.Өнгөрсөн хугацаанд ажил гэр хүүхэд гээд завгүй байсан болхоор залуу хүмүүс хэрнээ юу ч анзаараагүй байж. Гэтэл нөхөр маань гэнэтхэн л намайг чи явахгүй юм уу чамд олон найз залуучууд байдаг биз дээ тэдэнтэйгээ суугаад яв гэх юм. Яг хэрүүл уруул хийгээд зайл гээд хөөхгүй байгаа ч гэсэн энэ надад үнэхээр хэцүү юм. Орой хэн ажлаасаа түрүүлж ирнэ тэр нь хоолоо хийгээд, хамт гэрээ цэвэрлээд л 1 оронд унтаад л хуучин шигээ л өдөр хоног үргэлжилж байгаа ч нөхөр маань наймаг эхнэрээ гэж үзхээ больсон, хайраа ханиа ч гэж дуудхаа байсан, намайг тэгэж дуудхаар юун заваан нэрээр дуудаад байгаан гээд шал өөр хүн болоод хувирчхав.Ийм зан гаргаад ирхээр нөгөө хардаж энэ болдоггүй байсан хүн чинь утас, түрүүвч, карма гээд шалгадаг болов. Тэгэж байгаад дэлгүүрээс худалдаа хийсэн тооцооны хуудас олов. Хүн эргэсэн бололтой. Хэн эмнэлэгт хэвтсийн гээд шалгаасан ч чамд хамаагүй гээд халгаасангүй. 2 хоног шалгаасны эцэст хадам ээж ээд ирж эмнэлэгт хэвтэж байгааг олж мэдэв. Ээждээ намайг ирсэн гэж хэлээгүй гэнэ. Тэгтлээ л ээжээсээ айж ээжийнхээ үгэнд ордог юм байна гэсэн дүгнэлтийг би хийсэн.
Тэгээд ээжийнхээ хэлснээр салах юм байхаа.Тэгэж бодхоор угаасаа намайг гэх хүн биш бололтой. Нэгтээ л хадмуудад таалагддаггүй юм чинь салаад явъя гэхээр үнэндээ надад очих газар байхгүй. Яахав байр хөлслөөд охинтойгоо хамт амьдарая гэхээр 1 л болж өгөхгүй байна. Охиноо өөр шигээ аав, ээжийн хайр халамжаар дутааж өнчин өсгөхгүй гэж боддог бодлоо дагаад энэ гэрт гүрийгээд амьраад байх уу? Бүгдийг хаяад явах уу?