Жүжигчин Д.Ганцэцэгт яруу найрагч Н.Батсуурь шүлэг тэрлэжээ. Түүнийг "Цоохор хаалгатай дэлхий", "Жаазгүй хөрөг" номыг нь уншаагүй хүн үгүй бизээ.


“ЦЕНЗУРГҮЙ ЯРИА “ ҮЗЭЖ СУУХ ЗУУР
Зөнгөөрөөн тэр алаг нүдний
Зовхинд үүлс бөөгнөрөхийг харав би.
Алаг нүдний гаталгаан дээр зангирсанаа
Амраг бүсгүйн цээж рүү үерлэв ээ
Аавыгаа алдсан бүсгүй хүн уйлдаг л биз дээ
Бүсгүй хүн уйлах зүгээрээ миний дүү
Бусдыг биш өөрийгөө тэвэрч уйлсан чи
Бүлээн нулимс хааяа нэг гарах зүгээрээ
Бүрэнхий тэнгэрийн доор одод хараа л биз
Өөрийгөө тэвэрч огшсон чи,өдөн дээр уйлах л хэцүү .
Нүдэндээ бүдэрдэггүй нулимс гэж хаана байлаа.
Нүүдэл дагаад л хатираа биз дээ.
Нүүрээ дараа нь угаачих юм чинь.
Асаж мандсан нүдний чинь харцанд
Агсан тавих шахлаа шүү ах нь
* * * * * * * * *
Гүн шөнийн одод цуглуулж дарс уумаар
Гүйж гараад дахиад нэг лонхыг авмаар
Нэмээд л баймаар нэг их эрх чөлөөтэй суумаар
Яршиг л байна зүгээр өөрийнхөөрөө баймаар
Яасан гэж өөрөө өөртөө агсан тавих бэ?
Бодоод л байна би болж өгөхгүй байна.
Агсагнах гэхлээр болохгүй байна.
Асаж мандсан нүдний харцанд хүлүүлээд
Ах нь ерөөсөө уйлмаар байна... дуулмаар байна.
Дүүгийнхээ өмнөөс уйлмаар байна.
Дүнхгэр ханхгар уулсаа дуудаад хоёулаа нэг тогтоочихоё
Хундага барилгүй их уджээ.хувьсгал мандсан цагаас хойш
Гэрч болох хүмүүс хаана байгааг мэдэхгүй байна.
Гэм нь тэд нар энд байхгүй байна.
Ганцэцэгтэй ганц цагийн нэвтрүүлэг үзээд
Ганган харцанд нь нүдүүлж суусан би ямар азтай юм бэ...
2016-3-21
“Цензургүй яриа” харжээ суугаад сэтгэлээ барьж чадсангүй уучлаарай.
Нисээд ирэхлээр нь газарт буулгачихлаа...Жаахан засагдах боловуу яах бол уншигчид аа.