08 сарын 31-ны өдрийн зурхай
2013/08/30
08 сарын 31-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 25. Таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонины орд
Санал гаргах өдөр. Бизнесийн танил, гэрээ контракт хийхэд бэлэн бус байна. Бууж өгөх эсвэл сэтгэлээр унах хэрэггүй. Итгэл найдвараа бүү алд. Хувь тавилан таныг хүлээж байна. Өөр боломж бололцоондоо найдаж сур. Бизнесийн уулзалт танаас тэвчээр шаардаж, таны харилцааны чадварыг шалгана. Чухал гэрээнүүдийг боловсруулахын өмнө өөрт байгаа бүх баримт тооцоонуудаа хяна. Хонины ордны зохиолчдод өнөөдөр сонирхолтой байх болно. Учир нь тэдний бүтээлийг сонирхогч хэвлэлийнхнээс сайхан мэдээ хүлээн авна.
Үхрийн орд
Саадгүй өдөр. Олон хүмүүс энэ өдөр амар тайван байдалд өнгөрөөхийг хүснэ. Тиймээс та өөрийн дотоод сэтгэлтэйгээ харьцахын тулд хэсэг цагийг ганцаараа өнгөрөөгөөрэй. Та ажил амьдралынхаа тухай бодлогоширно. Шинэ ажлыг эхлүүлэх буюу түр орхигдуулсан зарим ажлаа хийхэд таатай. Чөлөөт цагаараа залхуурч амар. Зарим нэгэн зүйлээ дурсан тайвшир. Ихэнх хүмүүс өнөөдөр буйдан дээрээ тухтай хэвтээд зурагтаа үзэхийг илүүд үзнэ.
Ихрийн орд
Болгоомжтой өдөр. Өдөр тутмын ажлаа хийж дуусган, гэр бүлийн асуудлаа шийдвэрлэ. Хэрвээ нэг байранд өөр ганц бие хүнтэй амьдарч байгаа бол уулзалт зохион байгуулахад тохиромжтой өдөр бөгөөд гэр оронд тань эмх цэгц, амар амгалангөгч чадна. Хэрвээ ганцаараа амьдардаг бол бичиг баримтаа эмхэлж эхэл. Шүүгээнээсээ хэрэггүй зүйлсээ гаргаж хаяснаар амьдралыг энгийн хялбар болгоно. Ихрүүд өнөөдөр бодол санаагаа цэгцэлж, төлөвлөгөө зохиохын тулд ганцаараа цагийг өнгөрөөхөд таатай өдөр байна.
Мэлхийн орд
Эрч хүчтэй өдөр. Дотоод зүрх сэтгэлийнхээ юу хэлж буйг анхаарч чадвал аливаа буруу зүйлээ зөв зүйл болгон өөрчилж чадна. Тиймээс дотоод зөн совингоо сонсоход цаг гаргаж ганцаараа байх нөхцлийг бүрдүүл. Өөрийн дотоод дуу хоолойг сонсох дасгал хийх нь эерэг байдалдаа үлдэж зөн совингоо хөгжүүлэхэд тань туслах болно. Мөн хамгийн сайн найз нарынхаа төлөө ямар нэгэн зүйлийг хий. Ингэснээр та өөрийнхөө ямар их хүч чадалтай болоход гайхах болно. Хамгийн чухал нь өөрөө өөртөө үнэнч бай. Өдрийн сүүлээр дотоод ертөнцтэй холбогдох чадвар тань сулрах болно.
Арслангийн орд
Итгэлтэй өдөр. Cap хонины орд руу хөдөлж, өчигдрийн эргэлзээ, гунигийг тань арилгана. Өнөөдөр сэтгэл санааны хувьд ч гадаад байдлын хувьд ч сайхан харагдах болно. Олон газраас урилга ирж, сэтгэл хөдөлгөх бөгөөд шинэ хувцас худалдан авч, өөрийгөө баясга. Интернэтээр гадаадын хүнтэй харилцаа тогтоон өөр орны соёл хэлний талаар ойлголттой болно. Өөртөө цаг гарган, гадагш гарч дасгал хий. Эрүүл мэндийнхээ төлөө бүхнээ зориул.
Охины орд
Болгоомжлох өдөр. Өнөөдөр таны ажил төрөл эсвэл удаан хугацааны турш дагаж мөрдөж ирсэн төлөвлөгөөнд эрс өөрчлөлт оруулахуйц ямар нэгэн зүйл болох төлөвтэй. Анхаарал болгоомжтой байж аливаад хүлээцтэй ханд. Энэ өдөр таны амьдралын эрч хүч тийм ч өндөр түвшинд биш байна. Тиймээс хичнээн хичээгээд ч авьяас чадвараа бүрэн дүүрэн харуулж чадахгүй бөгөөд уучилж болшгүй алдаанд ч хүргэж магадгүй.
Жинлүүрийн орд
Хувирамтгай өдөр. Тодорхой хэмжээний өөрчлөлт танд эерэг нөлөө үзүүлэх болно. Хэрвээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийвэл таны тайван бус байдал алга болох болно. Өөрчлөлт таныг тайван байхад тусална. Зарим жинлүүрийнхэн нойронд муудаж тэр хэрээр ядрах бололтой. Найзуудтайгаа уулзаж хөгжилтэй зүйл ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлэхийг хичээ. Гэртээ ажиллавал илүү үр дүнтэй байж магадгүй. Чөлөөт цагаараа өөрийн цагийн хуваарийг маш нарийн гаргаж хийхийг хүсч буй зүйлээ бүгдийг багтаан бич.
Хилэнцийн орд
Зөв шийдвэр гаргах өдөр. Та энэ өдрийг маш үр дүнтэй өнгөрөө. Өөрийнхөө болон бусдын амралтанд анхаар. Санал болгож буй санааг маш сайн дэмж. Хайртынхаа үгийг илүү дага. Урт хугацаагаар хоёул гадагш гарсан ч болно. Ямар ч гэсэн хэний ч санал танд ашигтай байх болно.
Нумын орд
Шургуу өдөр. Зарим нь ганзаганы наймаачин аялал жуулчлал харилцаа холбоотой асуудлыг хариуцдаг компанид ажилд орж болох юм. Яг энэ мөчид хорвоо дэлхий нумын ордныхонд ээлтэй байна. Гэхдээ та өөрийн тань дотоод амар амгалан байдлыг алдагдуулж байгаа гэнэтийн хүсэл сэтгэл хөдлөлөө мэдэж хянах хэрэгтэй. Тэмдэглэл хөтөлж эхлэн таны амьдралд юу дутагдаад байгааг олж мэд. Хэрэв хариултыг нь олвол таны хүсч байсан бүх өөрчлөлт биелэх болно.
Матарын орд
Нэгдэн нийлсэн өдөр. Өнөөдөр аюул тулгарч болзошгүй. Өөрийн амлалт болон ярьж буй зүйлдээ болгоомжтой ханд. Төлөвлөгөө тань өөрчлөгдөж мөн өөрийн үүрэг амлалтаа хаагдуулж байгааг ухамсарла. Хүндэтгэл нэр хүндийг хүсэхгүй байна. Энэ нь таны үүрэг хариуцлагатай холбоотой. Үүнээс гарсаны дараа арай дээрдэх болно. Хамтрагч болон найз нөхөдтэйгээ муудалцаж болчимгүй авир гаргаж магадгүй. Хэрэв тэгвэл үүний дараа өөрөө харамсах болно. Өөрийн хэлж буй зүйлээ хэлэхээсээ өмнө бодож хяна. Ингэвэл та сэтгэл хагалуун байна.
Хумхын орд
Гайхалтай өдөр. Бүтээлч энерги их байх тул үүнийгээ сайн зүйлд зарцуул. Өнөөдөр гэртээ байх нь танд хүнд байх болно. Тиймээс дэлгүүр хэс. Юу ч худалдаж авахгүй байсан ч, энэ нь танд хэсэгхэн ч болов цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тус болно. Өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлийг хийхэд хүмүүс таны хичээл зүтгэлд ямар их сэтгэл ханамжтай байгааг та харах болно.
Загасны орд
Ивээлтэй өдөр. Зарим загаснууд өөрийн ур чадвараа бусдад зааж сургах урилга авах магадлалтай. Өөрийн хоббигоо ашиглан мөнгө олох нь тийм ч таатай зүйл биш байх болно. Сэтгэл хөдөлгөсөн адал явдал баяр хөөр инээд наргиан бэлэглэнэ. Ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийх дуртай эсвэл удаан хугацааны турш бодож байсан нууцлаг асуудлыг шийдвэрлэхэд тань тусламж ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.