Классизмын үеийн суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены уран бүтээлүүд улсын Филармонийн тайзнаа өнөөдөр буюу 2016.03.25-ны 19:00 цагаас эгшиглэх гэж байна. Эрч чөлөөний дууч хэмээн алдаршсан түүний 8-р Симфони, Хийл хөгжимд зориулсан романс №2, “Эгмонт” удиртгал зэрэг гайхамшигт суу бүтээлүүд нь тоглогдоно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Б.Батбаатар, хийлч М.Хулан, хөтлөгч тайлбарлагч Х.Ариунаа нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дашрамд дуулгахад Л.В.Бетховены 8-р симфони Монголд анх удаа тоглогдож байгаагаараа онцлог юм.