Би жаргаж байгаа юу. би анх нөхөртэйгээ суухдаа тайван амгалан гэрт минь ээж минь ах эгч, дүү нар гээд ёстой л талхаа хувааж иддэг өлсөхдөө өлсөж ядарсан ч хэрүүлгүй айл байлаа. Гэтэл би нөхөртэйгөө сууж нэг жил болоочгүй байхдаа нөхөртөө анх зодуулж түүнээс хойш одоо охин минь 17 настай гэхээр 19 жил араатантай амьдарч байна. Яагаад би ингэж амьдрах ёстой юм болоо гэж үргэлж өөрөөсөө асууж бас мөнгөгүй гэж төрийн цагдаа нөхөртөө ч хэлж чадахгүй болохоороо газрын бичиг баримтыг ломбарданд тавьж 150 мянган төгрөг хэрэглэснийхээ дүнд нөхөртөө зодуулж тавчиктайгаа гарч гадаа хэдэн цаг ч зогсов доо. Би жаргаад байгаа гэж үү.би ер нь ном бичдэг юм билүү. Би араатанг олоод л суусан юм байна.